Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Израилын ерөнхий сайд, Хамасын удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ

Олон улсын эрүүгийн шүүхийн (ICC) прокурор Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Израилын Батлан хамгаалахын сайд Иоав Галлант, Хамас бүлгийн гурван удирдагчийг дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах тушаал гаргаж өгөх хүсэлт тавьсан байна.
“ICC”-ийн прокурор Карим Хан мэдэгдэл гаргахдаа тэдгээр таван хүн дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутай гэж үзэх үндэслэл байгаа хэмээжээ.
Нетаньяху, Галлантаас гадна тэрбээр Хамасын тэргүүн Яхья Синвар, Хамасын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мохаммед Аль-Масри, Хамасын улс төрийн товчооны тэргүүн Исмаил Хание нарыг баривчлах тушаал гаргахыг “ICC”-ээс хүссэн байна.

Баривчлах хүсэлтийг дэмжих нотлох баримтуудыг шүүгчдийн бүрэлдэхүүн шалгасны эцэст шийдвэрээ гаргана. Израил, Палестины албан тушаалтнууд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээллийг үгүйсгэж, Ханы хүсэлтийг шүүмжилжээ.
Тодруулбал Хамасын ахлах албан тушаалтан Сами Абу Зухри энэхүү хүсэлт нь “Хохирогчдыг цаазлагчтай адилтган үзэж байгаа явдал” гэсэн юм. Харин Нетаньяху “Ардчилсан Израилыг Хамасын олноор хядагчидтай харьцуулж буй Хааг дахь прокурорыг зэвүүцэн няцааж байна” хэмээв.
Мөн Олон улсын эрүүгийн шүүхээс Газын зурвасын дайныг мөрдөн шалгахыг АНУ, Израил эсэргүүцэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
olon ulsiin shuuh gej erguu yum uu, netaniyahug hamastai adalithaj yaaj bolono bii, hamas gej terrorist, netaniyahug bol bolbdon gurnii udardaach, ene hoyoriig neg tal bolgoj shuuh gej erguutej bn uu