Лондон дахь дипломатчид түгжрэлийн төлбөрийн 143 сая фунтээ төлөөгүй байна

Их Британийн нийслэл Лондон 2003 онд түгжрэлтэй тэмцэхийн тулд түгрэлийн төлбөр гэх зүйлийг хэрэгжүүлж эхэлсэн.
Тэгвэл тус төлбөрийг авж эхэлснээс хойш Лондон дахь гадаадын дипломатчид 143 сая гаруй фунт стерлингийн түгжрэлийн төлбөрөө төлөөгүй байгаа аж.
АНУ-ын Элчин сайдын яам 14 сая гаруй фунт стерлинг буюу хамгийн их төлбөр төлөх ёстой. Үүний дараа Японы Элчин сайдын яам 10.1 сая фунт төлөх шаардалагтай байна.
Харин Того улсын Элчин сайдын яам зөвхөн 40 фунтын л төлбөр төлөх юм. АНУ-ын Элчин сайдын яам мэдэгдэл гаргахдаа түгжрэлийн төлбөр татвар тул үүнээс чөлөөлөгдсөн гэж үзэж байна хэмээжээ.
Харин Лондоны тээврийн агентлаг “Бид болон Их Британийн засгийн газар түгжрэлийн төлбөр нь татвар биш харин үйлчилгээний төлбөр гэж тодорхойлдог. Ийм учраас дипломатчид төлбөрөөс чөлөөлөгдөхгүй гэсэн үг” хэмээсэн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.