Нийгэм мэдээ
БНСУ-ын алдарт дуучин Пак Борамын үхлийн шалтгааныг зарлажээ

БНСУ-ын Намьянг хотын Цагдаагийн газраас дуучин Пак Борамын цогцосны задлан шинжилгээний хариуг зарлажээ.
Шүүх эмнэлгээс гаргасан албан ёсны мэдээлэлд, “Пак Борамын үхлийн шалтгаан нь архины хурц хордлого байлаа. Тэрээр нас барах үедээ элэгний өөхлөлттэй, элэг өвчтэй байсан нь тогтоогдсон. Шинжилгээгээр үхэлд хүргэж болох өөр ямар нэг зүйл илэрсэнгүй” гэж дурджээ.
30 настай дуучин бүсгүй дөрөвдүгээр сарын 11-нд найзуудтайгаа нэгнийхээ гэрт уулзаж байсан бөгөөд орой 9 цаг 55 минут орчмын үед угаалгын өрөө орохоор явсан аж. Буцаж ирэхгүй удаад байсан учир найзууд нь шалгахаар очих үед тэр ухаангүй байжээ.
Хэдийгээр тэр даруй түргэн тусламж дуудсан боловч сэхээ орохгүй байсаар шөнийн 11 цаг 17 минутад амьсгал хураасан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АРХИНЫ ХУРЦ ХОРДЛОГО БҮР ЭРХТНИЙГ НЬ ДАВАМГАЙЛЖ ЭЛЭГ ХЭТЭРХИЙ ИХ АЧААЛЛЫН УЛМААС ШҮҮЖ ЧАДАХГҮЙ САНДАРЧ БАЙХАД НЬ ДЭЭР ДЭЭРЭЭС НЬ УУГААД БАЙЖ.ТЭГЭНГҮҮТ ЗҮРХ ЭЛГЭНДЭЭ ХЭЛЖ БИ ЗОГСЬЁО ҮНЭНДЭЭ БАРАХГҮЙ НЬ МИНИЙ АЧААЛАЛ ХИРЭЭС ХЭТЭРЛЭЭ ГЭХЭД ЭЛЭГ ЗҮРХ ХОЁР НАМ ЗОГСОЖ ИЙМ Л ЮМ БОЛЖ .ЗАЛУУХАН ОХИН БАЙНА ХАЙРАН Ч ОХИН АРХИНД ХЭТЭРХИЙ ОРЧИХСОН ЛҮД БАЙЖЭЭ ЗА ДАРАА ТӨРӨЛДӨӨ МАНАЙ МОНГОЛД ХӨӨРХӨН БОТГО БОЛЖ ТӨРНӨӨ
Тийм байна.