Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ: Папуа Шинэ Гвинейд болсон хөрс нуралтын улмаас 670 гаруй хүн амь үрэгдсэн

Папуа Шинэ Гвинейн хойд бүсэд орших алслагдмал тосгонд баасан гарагт /2024.05.24/ хөрсний нуралтаас болсон байна.

Каокалам тосгонд болсон тус хөрсний гулгалтын улмаас 300 гаруй хүн, 1182 байшин дарагдсан гэж Папуа Шинэ Гвинейд үйл ажиллагаа явуулдаг “Post Courier” сонин мэдээлжээ.

НҮБ-ын Цагаачлалын агентлаг ням гарагт /2024.05.26/ тооцоолохдоо хөрсний нуралтын улмаас 670 гаруй хүн амь үрэгдсэн гэсэн байна.

Тус агентлагийн Папуа Шинэ Гвиней дахь төлөөлөгч газрын тэргүүн Серхан Актопрак “Хүмүүс хөрсөнд булагдсан цогцсуудыг гаргаж авахын тулд саваа, хүрз ашиглаж байна” гэжээ.

Хөрсний гулгалт 200 хавтгай дөрвөлжин км талбай хамаарч, 8 метр гүн нуранги үүссэн байна. Үүний улмаас ирэх очих замын хөдөлгөөн тасалдсан нь аврах ажилд хүндрэл учруулж байгаа аж.

Нуралтад өртсөн газарт очих ганц арга нь нисдэг тэрэг гэж “Australian Broadcasting Corp” мэдээлсэн байна.

Хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд хөрсний нөхцөл байдал тогтворгүй байгаа тул гулгалт дахин явагдаж, олон байшин дарагдах эрсдэлд орж магадгүй гэжээ.

Тус улсын Ерөнхий сайд Жеймс Марапе хэлэхдээ Гамшгийн алба, Батлан хамгаалахын хүчин, Хөдөлмөр эрхлэлт болон Хурдны замын алба аврах ажилд тусалж байгаа гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
5 сар 27, 2024 09:57

ХӨРС НУРДАГГҮЙ ЭЭ, ХӨРСНИЙ ГУЛСАЛТ ГЭЖ ЯРЬДАГ .

Холбоотой мэдээ

Back to top button