Үндэсний номын сангийн шинэ барилгын нээлтийн ёслол болно

2024 оны тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 2-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Тавдугаар сарын 27-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
-Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгын нээлтийн ёслол 11.40 цагт болно. Утас: 8010-4037.
-Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчдийн “LAND OF THE SKY” аялал жуулчлалын байгууллагынханд зориулсан танилцуулах тоглолт 18 цагт тус театрын байранд болно. Монголчуудын олон зууны туршид бий болсон нүүдэлчин ахуй, байгаль эхийн шүтэн барилдлагатай үндэсний ёс заншлыг харуулсан уг тоглолт зургаадугаар сарын 5-наас өдөр бүр 18 цагаас үзэгчдийн хүртээл болох юм.
-БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын XIV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний сонгон шалгаруулалтын цахим бүртгэл тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 3-ны өдрүүдэд явагдана.
Тавдугаар сарын 28-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
-Улаанбаатар чуулгын жуулчдад зориулсан энэ зуны танилцуулга тоглолт 14 цагт Улаанбаатар театрт болно.
-Монгол Улсын Ардын жүжигчин, А.Энхтайваны “Балжийн гол” уран бүтээлийн чуулбар цэнгүүн УДБТ-т болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.