Нийгэм мэдээ
Эверестэд амиа алдсан уулчдад зориулж өнөөдөр төв талбайд зул өргөнө

Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалыг хүндэтгэн өнөөдөр “Зул өргөх ёслол” зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, Ууланд дурлагсдын групп, “Улаанбаатар залуусын оролцоо” ТББ-ын дэргэдэх Улаанбаатар аялагч клуб хамтран уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалыг хүндэтгэн “Зул өргөх ёслол”-ыг өнөөдөр /2024.05.27/ 20:00-22:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Та бүхэн энэхүү үйл ажиллагаанд оролцохоор ирэхдээ доорх зүйлсийг анхаарна уу.
- 1. Зул өргөсөн газрыг бохирдуулахгүйн тулд зулын доор тавих зүйл, цаас бэлдэх
- 2. Жаргаж дууссан зул болон бусад хог хийх уут. Явахдаа хог үлдээлгүй явах
- 3. Олон хүн цугласан газар хувийн эд зүйлдээ болгоомжтой байх
- 4. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг гэмтээхгүй, хамгаалах
- 5. Бусад иргэд, байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх
- 6. Согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх
- 7. Үймээн самуун үүсгэхгүй байх
- 8. Бусдын эрхийг хүндэтгэх
- 9. Зөвшөөрөгдсөн цагт үйл ажиллагааг дуусгаж тарах
- Та бүхнийг ёс зүйтэй, хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЖИНХЭНЭ ЗОРИГТНУУД ЦӨС ИХТ МОНГОЛ ХӨВГҮҮД МААНЬ ТЭНГЭРТ ДЭВШИХДЭЭ ЭР ЗОРИГИЙН БАХАРХАЛ МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН ЗОРЬСОНДОО ХҮРЭХИЙН ТУЛД ЯМАР Ч ЭРСДЭЛИЙГ СӨРӨН ТЭМЦДЭГ ЭЦЭГ ӨВГӨДИЙХӨӨ ДАЙЧИН ЧАНАРЫГ ДЭЛХИЙН ЧИХЭНД НЭГ ШИВНЭЖ ӨГЧИХӨӨД МӨНХӨД НОЙРСЛОО.БАХАРХАН БАХДАХ БАС ХАРАМСАН ГАШУУДСАН ЭДГЭЭР ӨДРҮҮДЭД МОНГОЛЧУУД НЭГДЭЖ ЧАДЛАА ТА ХОЁРООРОО БАХАРХААД Ч БАРШГҮЙ МӨНХӨД ДУУРСАГДАХ ГАВЬЯАТНУУД ТАЙВАН НОЙРСДОО