Нийгэм мэдээ
Ноолуур ₮110-155 мянган төгрөгийн ханштай байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа "Малчин лавлах-109" төвөөс ирүүлсэн 2024.05.27-ны өдрийн ноолуурын ханшийн мэдээллийг хүргэж байна.
Мэдээллийн “Малчин лавлах-109” төвийн мэдээллээр зүүн болон баруун аймгуудад ноолуур кг нь 150.000-155.000 төгрөг байгаа нь хамгийн өндөр үнэ аж.
Нийслэлийн түүхий эдийн “Эмээлт” захад:
- Зүүн аймагт 125.000 төгрөг
- Төв аймагт 120.000 төгрөг
- Говийн аймагт 110.000-120.000 төгрөг
- Баруун аймагт 120.000 -140.000 төгрөгийн ханштай байна.
Малын түүхий эдийн үнэ, ханшийн мэдээллээр ноолуур кг нь өнгөрсөн 7 хоногт 120.000-140.000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь төв болон говийн бүсийн аймгууд дахь дундаж ханш байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.