Нийгэм мэдээ

Ноолуур ₮110-155 мянган төгрөгийн ханштай байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа "Малчин лавлах-109" төвөөс ирүүлсэн  2024.05.27-ны өдрийн ноолуурын ханшийн мэдээллийг хүргэж байна. 

Мэдээллийн “Малчин лавлах-109” төвийн мэдээллээр зүүн болон баруун аймгуудад ноолуур кг нь 150.000-155.000 төгрөг байгаа нь хамгийн өндөр үнэ аж.

Нийслэлийн түүхий эдийн “Эмээлт” захад:

  • Зүүн аймагт 125.000 төгрөг
  • Төв аймагт 120.000 төгрөг
  • Говийн аймагт 110.000-120.000 төгрөг
  • Баруун аймагт 120.000 -140.000 төгрөгийн ханштай байна. 

Малын түүхий эдийн үнэ, ханшийн мэдээллээр ноолуур кг нь өнгөрсөн 7 хоногт 120.000-140.000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь төв болон говийн бүсийн аймгууд дахь дундаж ханш байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button