Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын ерөнхий сайд БНСУ, Японы удирдагчидтай хэлэлцэж байна

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, Японы Ерөнхий сайд Фүмио Кишида нар даваа гарагт /2024.05.27/ Сөүл хотноо уулзсан байна.

Энэ нь гурван улс сүүлийн дөрвөн жилд нэгдсэн уулзалт хийж буй анхны тохиолдол юм.

Уулзалтын эхэнд Ли Цян үг хэлэхдээ “Энэхүү уулзалт нь шинэ эхлэл болон дахин эхлэл” хэмээж гурван орны хамтын ажиллагааг өргөн хүрээнд сэргээхийг уриалсан байна.

Тэрбээр ингэхийн тулд улс төрийг эдийн засаг болон худалдааны асуудлаас салгаж, протекшионизмыг дуусгах хэрэгтэй гэсэн юм.

Ли Цян “БНХАУ, БНСУ, Японы хувьд бидний ойр дотно харилцаа өөрчлөгдөхгүй. Хямралыг даван туулах замаар үүсгэсэн хамтын ажиллагаа хувирахгүй. Бас бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах бидний эрхэм зорилго өөрчлөгдөхгүй” хэмээжээ.

Сөүл дахь Эвха их сургуулийн профессор Лейф-Эрик Эйсли “Гурван талт даад хэмжээний уулзалт нь геополитикийг өөрчлөхөөс илүүтэйгээр зөрчилдөөнийг багасгах зорилготой” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button