СПОРТ

Чөлөөт бөх: П.Орхон, Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар дэлхийн чансааны тэмцээнд оролцоно

Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох ээлжит тэмцээн Унгарын Будапешт хотноо ирэх сарын 6-нд эхэлнэ.

Тус тэмцээнд Монголоос гавьяат тамирчин П.Орхон, Д.Отгонжаргал, олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа нар оролцохоор болжээ.

Гурван өдөр үргэлжлэх уг тэмцээний дараа Унгарын Олимпын бэлтгэлийн төвд олон улсын эмэгтэй багуудын хамтарсан бэлтгэл зохион байгуулах юм байна. 10 хоног үргэлжлэх энэхүү бэлтгэлд дээрх гурван тамирчнаас гадна олимпын эрхээ авсан Э.Даваанасан, Б.Хулан нар оролцох аж.

Өдгөө манай тамирчид Говь-Алтай аймагт өндрийн бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд маргааш дуусаад нийслэлд ирнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button