УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Гарамжавыг гадаадад мөнгө угаах замаар хөрөнгө босгосон хэмээн шалгаж байна

УИХ-ын гишүүн асан, “Монполимет" группийн ТУЗ-ийн дарга Ц.Гарамжавыг энэ сарын 27-28-нд шилжих шөнө АТГ-аас 48 цагийн хугацаатайгаар баривчилсан тухай бид мэдээлсэн.

Хөгжлийн банкны зээлийн мөнгөөрөө АНУ-д үл хөдлөх хөрөнгө авсан байж болзошгүй гэх асуудлаар шалгахаар түүнийг хуулийн байгууллагаас саатуулсан гэх мэдээлэл цацагдсан билээ.

Тэгвэл, албаны эх сурвалжийн мэдээллээр Ц.Гарамжавыг

  • Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан
  • Гадаадад мөнгө угаах замаар хөрөнгө босгосон

гэх асуудлуудад холбогдуулан шалгаж байгаа аж.

Түүний үүсгэн байгуулсан "Монполимет" компани "Монцемент" төслийг хэрэгжүүлэхдээ Хөгжлийн банкнаас 2014, 2015 онд нийт 65 сая ам.долларын буюу 126 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Түүний охин Н.Мөнхнасангийн хэлсэнээр энэхүү зээлээ 260.2 тэрбум төгрөг болгон эргэн төлж, бүрэн хаажээ.

Гэхдээ хуулийн байгууллага энэхүү зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр шалгаж буй.

Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэрх шинжээчийн мэдээлэлд, "Зээлийн санхүүжилтээс 1 сая ам.долларыг бэлнээр авч, өмнөх зээлээ төлж, зориулалт бусаар зарцуулсан. 20 сая ам.долларыг хадгаламжид 1-2 сарын хугацаатай байршуулан, 192 мянган ам.долларын хүүгийн орлого олсон. Үүнээс гадна 40 мянган ам.долларыг бэлнээр авч, юунд зарцуулсан нь тогтоогдоогүй. 375 мянган ам.долларыг гүйцэтгэх захирал Н.Мөнхнасангийн хувийн данс руу шилжүүлсэн" гэж дурдагдсан билээ.

Энэ сард Ц.Гарамжавтай холбоотой хэд хэдэн үйл явдал өрнөсөн нь анхаарал татдаг.

2024.05.01-нд 20 хувь байсан импортын татварыг таван хувь болгох Засгийн газрын шийдвэр энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр үндэсний дөрвөн том үйлдвэрт том цохилт болсон. Үүнийг Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан эсэргүүцэн жиргэж байв.

2024.05.20-нд “Үнэн ба Зөв” намын Отгонбаатар Ц.Гарамжавын тухай мэдээлэл хийсэн. Хөгжлийн банкны зээлийн асуудлыг нь гэнэт сөхсөн билээ.

2024.05.21-нд Ц.Гарамжав цахим хуудсаараа дамжуулан лайв хийж, Хөгжлийн банкны зээлийн асуудлаараа хариу тайлбар хийж байв. Тэрбээр, зээлээ төлж дуусгасан, улс төрд орохгүй. Над руу гэнэт дайрч байгаа нь 10-р Богдтой холбоотой хэмээж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочинАМАРБАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?
ЗочинАМАРБАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?
5 сар 30, 2024 09:10

Гарамжаваа, чи зээлээ төлсөн нь хэргээс мултрах ш�##�тгаан биш. Гол нь түмний их хэмжээний хөрөнгө маш хөнгөлөлттэй нөхцлөөр 65 сая долларыг худ�##� хэлж аваад гадаадад үл хөдлөх хөрөнгө болон хадг�##�амжид хийж их хэмжээний мөнгөн орлого олж төрийн мөгөөр мөнгө угаасан хэрэг чинь ялаа үүрэх гол хүчин зүйл шүү. Бүх зүйлийг баримт гүйлгээгээр нь банкны ансаар энэ мөнгө юунд зарцуулсаныг ш�##�гаж үнэн мөнийг тогтоож буй нь хуулийн байгуулл�##�гын үндсэн үүрэг. Чи бол арай л даварсан гагаа шүүдээ.

ЗочинАМАРБАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?
ЗочинАМАРБАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?
5 сар 30, 2024 09:12

энэ хүн төрийн мөнгө угааж нэмэлт орлого олоод түүгээрээ зээлээ эргүүлж төлсөн этгээд шүүдээ. Хэн ч гэсэн худлаа хэлж асар их зээлийг хөнгөлөлттэй аваад мөнгө угааж орого олоод түүгээрээ зээлээ эргүүлж төлж болно гэжүү? H ХЭРГИЙН УЧИР ЭНД Л БАЙГАА. ТҮҮНЭЭС БИШ ЗЭЭЛ ТӨЛСӨН ЭСЭХ НЬ ГОЛ АСУУДАЛ БИШ

Зочин
Зочин
5 сар 30, 2024 09:19

Ачдаа их найдаждээ

Жаргал
Жаргал
5 сар 30, 2024 10:00

Монголын ард түмний хөрөнгийг хөнгөлөлттэй зээл нэрээр аваад,барилгын үндсэн түүхий эд цеминтийн үйлдвэр бгуулсан нэрээр "Цеминтийн үнийг" монопол эрхээр огцом 3дахин нэмж,барилга бүтээн бгуул�##�тын ажлыг боомилж,үнийг хөөргөдсөн МАК,монполемит гэх мэт ийм луйварчидыг эрүүл ухаантай монгол хүн өиөөрөх ш�##�тгаан бхгүй!Барилгын с�##�бар 0 зогсох шахаж,брны үнэ 2дахин өсч,ЗГ аргагүйн эрхэнд импортын цеминтийн татварыг бууруулсан,зүй нь бүр тэглэх бсан юм,эх оронч сэтгэлгүй,эх орноо боомилж,монополчилж хөрөнгө хураадаг үндэсний үйлдвэр хэнд хэрэгтэй юм бэ?Монголоор дүүрэн ийм этгээдүүд,эдэнд эх орон ард түмэн,хөгжил дэвшил хамаагүй,импортыг хааж бгаад эх орон ард түмнээ луйвардах л сонирхолтой!

Иргэн
Иргэн
5 сар 30, 2024 11:11

Сайн ш�##�га бузар шун�##�уудыг хууль бус орлого хөрөнгийг нь хураагаад шоронруу явуул үхсэн богдын эмээ бидэнд ямар хэрэгтэй юм бэ шарын шашин 500 гаргуй жил м�##�лууллаа юугаараа өөдөлсийм бэ

Зочин
Зочин
5 сар 30, 2024 11:38

Энэ ч 10-р Богдтой маань л холбоотой байх аа даа

zocin
zocin
5 сар 30, 2024 11:49

Үхэр ард түмээн мөнгө угаах бол хамгийн аюултай гээд байгаа юм бишүү. Тусгаар тогтнолын эсрэг ажиллагаа, терорризм гэх мэтэд хамаар�##� үүсэх магадл�##� маш өндөр учраас жирийн иргэдийг хамга�##�ахад дэлхийн ардчилсан улсууд нэгдээд тэмцээд байгаа юм. Хүний шун�##� тача�##�ыг дарахгүй л бол ганцаараа амьдрахыг л хүснэ. Энэ бол эцэг эхээс дамжсан төрөлхийн биш маш нуугдм�##� аюултай, олдмол ген юмдаа. ХЭДЭН ХӨГШИН ШУНАХАЙ ЧАВГАНЦ НАРТ чадуулаад дуусах хорвоо юу

Зочин
Зочин
5 сар 30, 2024 12:09

УГААСАА БИЗНЕС ХИЙГЭЭД АМЖИЛТТАЙ ЯВАА НЭГНЭЭ ДАРАМТАЛЖ ГӨЛӨГӨӨ ЯАЛАА БОЛГОДОГ МУУХАЙ ТОГТОЛЦОО МОНГОЛД ГАЗАР АВЧЭЭ ЭНЭ ГАРАМЖАВ БОЛ МӨРӨӨРӨӨ МӨӨМӨӨ САНЖИГНУУЛААД АМЖИЛТТАЙ ЯВСАН ЭМЭГТЭЙ БОГДЫН ЭМЭЭГЭЭР ОРОЛДОЖ БАЙЖ ХЯРАМЦАГ БОЛОХ НЬ ДУТЖЭЭ ХАРИН Ч ЭНЭ ЭМЭГТЭЙ МУНДАГ ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ ЗЭЭЛЭЭ Л БИЗ ТӨЛӨӨ Л БИЗ ХАРИН Ч ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ БАЙНАШТ .ТОП ХУЛГАЙЧУУДАА ДАВРААЖ ТӨРД ЗАЛАХ ГЭЖ БАЙЖ ЮУН СҮРЖИН АЦНУУД ГЭХЭЭРЭЭ ИЙМ БАЙДЫН

Зочин
Зочин
5 сар 30, 2024 12:18

бусад зээлээ ч төлөөгүй байгаа хүмүүс тэгээд зүгээр үү? нийгмийн даатг�##�ын сангийн мөнгийг банкаараа дамжуулаад байхгүй болгосон хүн зүгээр үү? �##�тай констракшн, эрэлийн зээлийн чимээ юу боллоо, гэх мэт маш ойлгомжгүй, төөрч үхмээр нөхцөл байд�##� үүсчээд байхад зээлээ төлсөн хүний нь бариад авдаг күэ мөн сонин юмаа, энэ гарамжав гэж хүнийг танихгүй л дээ, гэхдээ хөгжлийн банкны хэлэлцүүлэг гээд л хаваржин явсан мэдээллийг харж байхад ийм л юм бодогдож байна

Монгол
Монгол
5 сар 30, 2024 12:28

НОТО Укрианы газар нутгийг ОХУ-д цохилт өгөх бааз болгох зорилглтой гэдэг нь батлагдаж эхэлж байна.Иймээс Путин эх орноо барууны зан�##�хийллээс сэргийлэх зорилгоор Укрианд цэргийн үйл ажиллагаа явуулсан гэдгийг ойлгож байна уу, ОХУ баруунд өрсөж цохилт өгөх хэрэгтэй болж байх шиг байна,Хариуцлагыг НОТО хүлээх ёстой.

иргэн
иргэн
5 сар 31, 2024 15:43

монголдоо том бүтээн байгуул�##�т хийж цементийн үйлдвэрийг бий болгосон гавьяатай хүн, харин энэ эмэгтэй рүү ингэж дайрч доромжилж байгаа нь эх оронч байд�##� биш ээ, довтолж доромжилж байгаа хэдэн хөөрхийс нь амьдр�##�аа авч явж чадахгүй бүтэлгүйчүүд. Хийсэн, бүтээсэн юмтай хүмүүс рүү үргэлж ингэж дайрч явдаг нь хаана ч байдаг үзэгдэл, тиймээс жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг гээд бүү тоо ГАРАМЖАВ АА, ХИЙСЭН БҮТЭЭСЭН НЬ ТОМ УЧРААС ЧАМ РУУ ИНГЭЖ ДАЙРЧ БАЙГАА ЮМ АА.
МАК-ч адил, их л доромжлуулж байна, бас л хийсэн бүтээсэн юмтай бизнес эрхлэгчид.

Холбоотой мэдээ

Back to top button