Нийгэм мэдээ

Хаягдал хуванцар, гялгар уутыг дахин боловсруулж сандал хийж эхэлжээ

Өдгөө дэлхий дээр жил бүр хоёр тэрбум гаруй тонн хог хаягдал бий болж буйн 400 сая гаруй нь хуванцар байна. 

Дэлхий дахинаа нэг минут тутам нэг сая хуванцар сав, таван тэрбум пластик уут үйлдвэрлэгдэж байгаагийн зэрэгцээ тэдгээрийн тэн хагас нь нэг удаагийн зориулалттай бүтээгдэхүүн байдаг байна. Түүнчлэн далайн хог хаягдлын 80 хувь нь хуванцар хаягдал болсон ба гурван загас тутмын нэг нь хуванцрын агууламжтай болжээ. 

Дэлхийн хог хаягдлын тайланд нэг хүнд ногдох хуванцар хог хаягдал хамгийн ихээр үүсгэдэг улсуудын жагсаалтыг Микронези, Бермуд, Палау тэргүүлсэн бол манай улс есдүгээрт эрэмбэлэгдсэн байна. 

-600 кг хуванцраар 60 жил ашиглах эко сандал хийж эхэлсэн-

Сүүлийн жилүүдэд иргэдийн өдөр тутмын амьдралын буруу хэвшлээс болж уур амьсгалын өөрчлөлтөд дэлхий дахинаа өртөх болсон. Энэ цаг үед маш ухаалгаар хогийг баялаг болгосон нэгэн монгол бүсгүйн сайн жишээг дурдах гэж байна. 

Түүний хувьд хуванцар сав, гялгар уут ашиглан эко сандал бүтээж эхэлжээ. 

Эко сандлыг хийхийн тулд иргэдийн тушаасан хуванцар сав, гялгар уутыг цуглуулах нь хамгийн чухал аж. Эко сандалтай болноо гэвэл 600 кг хуванцар тушаах хэрэгтэй гэнэ. 

Эко сандал гэдэг нь 100% хаягдал гялгар уутыг дахин боловсруулж хийсэн аж. Хаягдал гялгар цуглуулаад, үйлдвэрт дахин боловсруулж, тог цахилгаан, хүн хүч гээд зардал нэлээн гарна. Чанарын хувьд маш сайн бөгөөд багадаа л 60 жил болно.

Хятадаас арай хямд авч болох л байх гэхдээ энэ сандалны үнэ цэнэ нь эх орныхоо хөрсийг ГЯЛГАР УУТНЫ бохирдлоос хамгаалаад, дотооддоо нэг жижигхээн үйлдвэр хийж байгаа юм шүү дээ. 

Хамгийн гоё нь хуванцар хаягдлуудаа цуглуулаад, гялгар уутаар хийсэн сандалтай болох боломжтой” гэж байлаа.

Мөн түүний хувьд өөрийнх нь санаачилсан энэхүү сандлыг таниулахын зэрэгцээ хөдөө орон нутгийн хүүхэд багш нартай хамтран нөлөөллийн аяныг өрнүүлээд явж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 30, 2024 09:36

Ийм санд�##� үнэхээр бат бөх байдаг юм байна билээ. Цаг агаарын ямар ч нөхцөлд өнгө, хэлбэр нь өөрчлөгддөггүй, суухад эвтэйхэн хугарч нугарахгүй сайн эд байна билээ шүү. Байрны гадаа, зусланд хашаандаа тавихад их зохимжтой. Бид нар 8 жилийн өмнө 4 ширхэгийг авч байсан. Одоо яг тэр л хэвээрээ байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button