Гадаад мэдээДЭЛХИЙ

Жон Ленноны гитар дуудлага худалдаагаар орж 2.9 сая ам.долларын үнэ хүрчээ

Алдарт Битлз хамтлагийн гишүүн агсан Жон Ленноны тоглож байсан гитар дуудлага худалдаагаар орж 2.9 сая ам.доллароор зарагджээ.

“Framus” компанийн үйлдвэрлэсэн тус акустик гитарыг Леннон 1965 онд Битлз хамтлагийн гаргасан Help! цомгийг бичихдээ ашигласан юм. Тэр цагаас хойш тус гитарыг хэн нэгэн толоогүй 50 жил болсон байна.

Энэ хөгжмийн зэмсгийг Шотландын гитарчин Гордон Уоллер эзэмшиж байсан юм. Дараагаар тэр хамтлагийнхаа менежерт гитарыг бэлэглэжээ.

Тэрхүү явдлаас олон арван жилийн дараа Их Британийн хөдөө тосгонд амьдардаг гэр бүл гитарыг нүүх гэж байхдаа байхдаа олж, дуудлага худалдаагаар оруулсан байна.

Дуудлага худалдаа Нью-Йорк хотын Hard Rock Cafe-д явагдаж, утсаар холбогдсон эрхэм хамгийн өндөр үнийг амлаж худалдан авчээ.

Худалдааг зохион байгуулсан газрын гүйцэтгэх захирал Дэвид Гудман “Энэ гитар нь зөвхөн хөгжмийн түүхийн нэг хэсэг төдийгүй Жон Ленноны өвийн бэлэг тэмдэг. Өнөөдрийн худалдаа нь Битлзийн хөгжим болон Жон Леннон хүмүүсийн сэтгэлд мөнх үлдсэний нотолгоо” гэсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button