Лукашенкогийн хүүгийн хичээл амраагүй байсан тул Монголд хийх айлчлалаа хойшлуулсан байжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко Монгол Улсад 2024 оны зургаадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна.
Түүний айлчлал уг нь энэ тавдугаар сарын дундуур товлогдсон байжээ. Гэвч Беларусь Улсын төрийн тэргүүн Александр Лукашенко хүүгээ шалгалт өгч дуусаад хичээл нь амрахаар хамт ирэхээр Монголд хийх айлчлалаа хойшлуулсан аж. Улмаар зургаадугаар сарын 01 болгон товлогдсон нь энэ аж.
Лукашенко гурван хүүтэй бөгөөд отгон хүү Николайг төрийн айлчлал болон олон нийтийн арга хэмжээг дагуулж явдаг аж. Түүнийг хөлд орсон цагаас нь эхлэн чухал улс төрийн үйл ажиллагаануудад дагуулан очиж, өөрийн ажлыг нэг бүрчлэн зааж өгсөн гэгддэг. Өөрийнхөө дараагийн залгамжлагчаар бэлдэж байгаа гэж дэлхийн хэвлэлүүд бичдэг.

Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн тэргүүний түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэх талаар ярилцана. Төрийн айлчлалын үеэр талууд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” болон Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж буй юм.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Heden belarus traktortoi bolchbol
Лукашенко хүүхдийн баяраар ирээд хэрэггүй ...еөр нь л ирээд хэрэггүй...�######�цан байдаа
Монголын Төрийг сайхан доромжилж байгаан шүү. Хүүхдээ дагуулж ирэхийн тулд бүхэл бүтэн төрийн айлчл�##�ыг үл ойшоон хойшлуулж энэ тэр. Орос, Беларус 2 улстай иймэрхүү байдлаар нялцаганаж байж олон улсын хоригт орчих вий дээ.
Тавтай морил.
Юу гэнэ вэ хүүхдээ дагуулж ирнэ гэнэ үү? Монгол улсыг доромжлоод бн уу энэ хүүрийн дарангуйлагч. Бас путлер �##�уурчны хамсаатан. хууль бус төрийн эрх авсан хүүрэнсүг тэй юу ярих уу? Сууд�##�даа яаж дахиад үлддэг тухайгаа зааж өгөхийм байнхоо
Монгол Улсад тавтай морил
Лууяа ахыг Монголоос өөр урих улс орон байхгуй дээ хэ хэ хэ
Хувийн амьдр�##�аа хувьсг�##�ын ажилтайгаа хольчихсон нөхрийг урьж энэ тэр болох ямар хэрэгтэй юм бол
Belarus l bidend dutaj dee
Сүү цагаан идээний боловсруулах үйлдвэрийг нь манайд бариулаад мэргэжилтнүүдийг ажиллуулаач. АПУ гийн цагаан идээ үнэ нь их ч сөйхангшй. Савушкиных их сайхан