Өчигдөр бүтэн болсон ҮХЦ даргаараа Г.Баясгаланг сонгожээ

Өчигдөр /2024.05.30/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг шинээр томилсон билээ. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг томилох саналыг хэлэлцэн, баталсан.
Тэгвэл шинээр бүрдсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүд өнөөдөр /2024.05.31/-нд хуралдаж, удаан хугацаанд гацаад байсан даргын асуудлаа шийдэж Г.Баясгаланг томилсон байна.
Түүний намтарт,
Гунгаагийн Баясгалан нь 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. Тэрбээр 1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор, 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх, 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал, 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллажээ. Улмаар 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон байна. Түүнийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны зургадугаар сарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-аас нэр дэвшүүлэн томилсон юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
SOGTUU TOLGOI
энэ хүн одоо ажил дээрээ согтуу байхаа болих болов уу бичлэг хийсэн хүн буруудсан уу
Болино
Sogtuuu tolgoin bichleg yavaad baisan, tegsenee yamrch xariutslga tootsoxguu darga bolj l bg,,,,ene bolҮХЦ dampuursan tod jisheee!!
Төрийн албан хаагч нар ажил дээрээ архи уугаад л хэвтээл унтаад байвал дарга болдог пм байна тиймээ. Мөн гайхалтай. Төр дампуурсныг ёстой нотолж байна даа. Шударга ёсонл хэзээ ч итгэх хэрэггүй болжээ.
За итгэл өгч бна сайн ажиллахыг хүсье.Залуу хүн архинаас хол яваарай.Амжилт
За Баясгалан найз архи л бага уугаарайдаа !
Одоо бичлэг задалсан нөхөд ажилгүй болж эсвэл эзнээ хэлж бас нэг завхрал эхэлнэ дээ
Энэ нэр хүндтэй албаны нэр хүндийг шаланд унагаваа хөөрхий гэж. Саналаараа зайлах гарц л бнадаа.
Хэн, ямар зорилгоор согтуу бичлэгийг хийж хэдэн жил хадгалаад сэргээж гаргаж ирсэн бэ? Маш муухай хорон санаатай тэр өөдгүй новшийг нэр царайтй ил гаргаж тавих хэрэгтэй