НИЙГЭМ

Төрсөн хүүгээ амиа хорлоход хүргэсэн эцэгт хоёр жил хорих ял оноожээ

Иргэн З төрсөн хүүгээ “Хичээлдээ явсангүй, чамайг ална” гэж утсаар ярьж сүрдүүлсэний улмаас 10 настай Н гэрийнхээ буюу орон сууцны тавдугаар давхрын цонхоор үсэрч амиа хорлосон хэрэг 2018 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутагт гарчээ. 

Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж, иргэн З-г “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийг шалгахад иргэн З өмнө нь удаа дараа согтууруулах ундаа хэрэглэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2017 оны 12 дугаар сард шүүхээс Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгүүлж байсан ба тухайн үед түүний хүү Н-д аюулын зэргийн үнэлгээ хийхэд “ааваасаа айдаг, зоддог, хамт байх дургүй” гэж байсан нөхцөл байдал тогтоогдсон байна.   

Сүүлийн үед сэтгэл судлаачид гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртсөн хүүхдэд амиа хорлох бодол төрж, улмаар оролдлого хийдэг гэдгийг онцлон анхааруулсаар байна. Иймд хүүхдийн хүчирхийллийн бүхий л хэлбэрийг таслан зогсооход боловсрол, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах, хүүхдийн эсрэгхүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мөн эцэг, эх, эмээ, өвөө, ах, эгч, багш, сурган хүмүүжүүлэгчид гээд хүүхэдтэй харьцаж байгаа бүхий л хүмүүс тэднийг сонсож, зан төлөв, сэтгэл зүйн байдлыг нь ямагт анхаарч байх шаардлагатай байна хэмээн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас мэдээллээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Б
Б
2019-11-30 16:45

Насаар нь хориоч пиздуг. Ял нь дэндүү багадсан бна.

Зочин
Зочин
2019-12-01 09:38

Арай дэндүү бага ял өгөөд байгаа юм биш үү????Тэр амьдр�##� мэдэхгүй нялх үрийн хохь болоод өнгөрөөж байгаа юм биздэ.Насаар нь хориоч муу новшийг.2хон жил төрийн хамга�##��##�танд ай

Eejiig ni Shorond hiih heregtei !
Eejiig ni Shorond hiih heregtei !
2019-12-02 10:43

hvvhedee hvmvvjvvleegui Eejiin buruu shdee! Eejiig ni Dhorond hiih heregtei !

Зочин
Зочин
2019-12-05 01:42

Зайл.

MatFuse
MatFuse
2020-01-26 20:40

Achat Viagra Pharmacie En Ligne [url=http://cialibuy.com]cialis without a doctor's prescription[/url] Buy Generic Finasteride Online Buy Cialis Study Gonorrhea Amoxicillin Single Dos

LesOrdiff
LesOrdiff
2020-02-02 08:47

Sildenafil Mastercard http://cialibuy.com/#723 - viagra vs cialis Cheapeast Hydrochlorothiazide Real Secure Pharmacy Without A Script cialis cheapest online prices Levitra Prices 20 Gm Free Delivery

StevSlarie
StevSlarie
2020-02-03 12:34

Levitra 20 Mg Costo http://cialisir.com - cialis 5mg best price Canadian Parmacy Buy Cialis Macrobid Direct Medicine Free Shipping No Physician Approval

Холбоотой мэдээ

Back to top button