Монгол Улс Беларусийн Ерөнхийлөгч Лукашенког баривчлах үүрэггүй
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийхээр бямба гарагт /2024.06.01/ ирсэн.
Тэгвэл түүнийг айлчилж байгаатай холбогдуулан Олон улсын эрүүгийн шүүхийн (ICC) гишүүний хувьд Монгол Улс түүнийг баривчлах үүрэгтэй гэх мэдээлэл сошиал орчноор явах болсон юм.
Одоогийн байдлаар Олон улсын эрүүгийн шүүх Лукашенког баривчлах тушаал гаргаагүй байгаа. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Оросын Хүүхдийн эрхийн коммисар Мария Львова Белова нарыг баривчлах тушаал гаргасан.
Ийм учраас Олон улсын эрүүгийн шүүхийн 124 орон Путин, Львова хоёрыг газар нутаг дээр нь хөл тавьсан тохиолдолд баривчлах үүрэгтэй. Монгол “ICC”-ийн гишүүн орон билээ.
Лукашенкогийн хувьд Европын Парламент өнгөрсөн жилийн есдүгээр сард түүнийг “ОХУ-ын үндэслэлгүй түрэмгийллийн дайнд” тусалж, Украинд үүссэн сүйрэл хохиролд шууд хариуцлагатай хэмээн “ICC”-д баривчлах тушаал гаргахыг уриалсан юм.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элбэгдорж , Сайханбилэг нарыг баривчилж чадахгүй байж бусад улсын хэрэг падлийгүй.
amniihaa zorgoor chalchaal
Олон улсын гэх тэр шударга бус шүүхийн тогтоол Монгол улсад ямар ч хамаагүй .Тэр шүүх нь тийм шударга юм бол Сайхан билэг Элбэгдорж хоёрыг чихдээд аваад ир .Путин хэзээд Монгол улсад эрх чөлөөтэй хэн ч халдахгүй .Лукашинко Монгол оронд тавтай морил.
Их мөнгө өндөр шагнал өгвөл манайхэд бариад авч магадгүй шүү.
Үхэр монголнууд баривчилж харагдаач үзэгдээч гялтайгаач гачаалдаач юун баривчлах хамраа газарт хүргэн мэхийж байсан битгий ингэж солиорч бай таанууд
Зандалчин Элбэгдоржийг баривчлж явуулсны дараа л бусдын даалгаврыг биелүүлэхээ бод
ene zolbin maliig barij bolno
ДАРАНГУЙЛАГЧ
Путиныг л ирхэд нь баривчилж тушаах шаардлагатай юм байна..заавал барина шүү..иргэд одооноос тэр талаар нэгдэж шаардий!!!!