Бурханч лам Г.Пүрэвбатын охин Анхаа Ханаа: Аав минь одоо ч тэнгэрээс ажлаа хийж байна
2024.06.03-нд нийтлэгдсэн ярилцлагыг сэргээн нийтэлж байна.
Замд бороо шивэрч, уулсын оройд манан хүдэн татахыг ажиж явсаар Аглаг бүтээлийн хийдийн үүдэнд ирэхэд ер бусын амгалантай залгалаа.
Тэнгэр бүүдгэр, хэд гурван залуус автомашины зогсоол дээр бөмбөг тоглож байна. Хааяа нэг галуу дуугарах содон. Өөр чимээ үгүй, тийм аниргүйд гол сүм өөдөө өгсөх тусам бага багаар манан дунд нэвтэрч байв.
Энэ бол бурханч лам Г.Пүрэвбат тэнгэрт хальснаас хойших 49 дэх өдөр юм. Ийм өдөр харин Аглаг бүтээлийн хийдэд гүн манан татжээ. Сар гаруйн хугацаанд уулнаас буугаагүй, Г.Пүрэвбат ламын том охин Анхаа Ханаа биднийг хүлээж буй.
Сүм хийдийг уулын өөд барьдаг учир нь, бурхантай нэгэн өндөрт зэрэгцэж очихын тулд гэдэг. Бурхан үүл, манангийн хэлбэрээр бядаж явах домогтой. Аглаг бүтээлийн хийдэд буусан гүн манан дунд алхах нь бурхан айлчлан, амирласантай тийм ёсоор учрах мэт. Бурханч лам Г.Пүрэвбат жанч халснаар 49 дэх өдрөө, өөрийн гараар бүтээн босгосон аглаг сүмийнхээ өнцөг, булан бүрд бүрхэн оршиж байх шиг дулаан, өндөр дээд төсөөллийг үүтгэнэ.
Түүний охин Анхаа Ханаа анх удаа хэвлэлд ам нээж байна.
"Мөнхийн хагацал гэж үгүй"
-Сүүлийн 49 хоногт их ажил бужигнав уу. Түүний үйл хэргийг үргэлжлүүлэх талаар ярилцаж амжсан уу?
-Буяны ажилд л голчлон төвлөрлөө. Гашуудал, хүндэтгэл илэрхийлж буй олон хүнийг хүлээн авч, тасралтгүй ном хуруулж дууслаа. Аавын ажлыг үргэлжлүүлэх тухайд одоо л хуралдан, ярилцаж эхлэх гэж байна.
-Ямар үйл ажиллагааг онцолж болох вэ?
-Чандарлах ёслолыг хэлж болох юм. Аграмба лам ёслолыг дааж хийсэн. Бэтүб хийдээс Бакула Ренбүчи харууслын захидал ирүүлж, уншуулсан. Мөн БНСУ-аас бурхны шашны болон шавь нарын холбооны төлөөлөл ирсэн. БНСУ-д ч аавын шавь нарын холбоо бий.
Түүний өмнө Ерөнхийлөгч, хамба лам Д.Жавзандорж нарын хүмүүс Гандантэгчинлэн хийдэд хүндэтгэл үзүүлсэн. Тухайн үед хэвлэл мэдээллийг дуудаагүй. Аав маань даруу хүн байсан шүү дээ.
Сүүлийн 49 хоногт долоо хоног бүр л том ном хурсан даа. Маанийн бүтээлийн хурал уг нь намар болдог ч 49 хоног дуусахаас өмнө, саяхан зохион байгууллаа. Лам нар тэргүүтэй 30-40 хүн байнгын байрлаж, ном уншсан. Өдөртөө ирээд явж буй нь ч мөн 30-40 байв.
-Чандарлах ёслолын тухай сэтгэгдлүүд унших сонирхолтой байлаа. Суварган хэлбэртэй утаа суунагласан гэж сонссон?
-Суварган хэлбэртэй үүл хэлбэржиж тогтсон. Харин утаа нь цагариглаж, тойроод сүүлдээ лууны толгой болж хувиран замхарсан. Салхины чиг ондоо байхад л түүнээс зөрж, тойрон эргэлдэж байсан нь бэлгэ дэмбэрэлтэй. Гал ч мөн жигтэй хэлбэр дүрсээр ассан. Тэдгээрийг шинждэг юм билээ.
-Учир мэдэх хүмүүс тайлдаг болов уу гэж бодсон. Танд ярьсан уу?
-Зарим тайллын нарийн ширийн бүхнийг ярих арай эрт байна.
-Өнөөдөр ч манан татсан, сонин өдөр байна шүү.
-Ер өнөөдөр гэлтгүй, 49 хоногийн туршид байгаль, цаг агаар биднийг гайхшрууллаа. Томоохон ном хурахын өмнө бүр илүү. Борнуураас сурагчид хог түүхээр ирэхийн урд өдөр бороо шивэрч, тоос дарж өгсөн. Хавар энд хорхой шавж элбэг. Шиврэх төдий бороо орчихоор томоохон үйл ажиллагааны үеэр шавж ч багасаж байв. Хэт их бороо орвол бас нааш машин гардаггүй. Аав маань ажлаа хийгээд л байгаа юм шиг. Тэр бүрд би “Аав, та ажлаа хийж байна. Охин нь ч бас хөдөлмөрлөж байгаа шүү” гэж дотроо хэлж байлаа.
-Зүүдэнд нь үзэгдсэн үү. Зээ хүүгийнхээ зүүдэнд орж ирж, салах ёс хийсэн гэж мөн сонссон юм байна?
-Манай хүү л дээ. Зүүдэнд нь ирээд, “Өвөө нь явчхаад ирье” гэж хэлсэн гэсэн. Шавь нар нь их зүүдээ ярьж байна.
Ер нь бурхан шашны ойлголтод мөнхийн хагацал гэж байхгүй шүү дээ. Бид махан биеэр биш ч оюун ухаанаар холбоотой байгаа. Одоо ч орон зай нь маш хүчтэй хэвээр мэдрэгдэж байна. Мөнхийн хагацал гэж үгүй, бид дахин уулзаж, учирч л таарна. Үйлийн үрийн барилдлага, заяатай улс шүү дээ. Энэ төрөл л бидний бүх зүйл, амьдрал биш юм.
-Хүчтэй гашуудал мэдрээгүй гэмээр?
-Мэдээж санана, орон зай нь үгүйлэгдэнэ. Гуниглах нь үнэн. Гэлээ гээд хэзээ ч уулзахгүй нь хэмээн хүндээр хүлээж авахгүй байхыг хичээж байна.
Аав үхлийн тухай цөөнгүй ярьж, тайлбарладаг байсан. Унтана гэдэг үхэл, сэрнэ гэдэг нь дахин төрөхийн нэр гэх мэтээр. Иймд муугаар гэх үү, сөргөөр хүлээж авахгүй байгаа. “Аав минь ядарсан даа, жаахан амраад ирэг. Дахин Монголдоо төрөөрэй” гэж сүсэглэж, шавь нар нь ч тийм ном хурж буй.
-Бидний ярилцаж байгаа энэ өрөөнд амьдардаг байжээ?
-Тийм. Одоо өрөөг нь гэр музей болгож үлдээх бодолтой байна. Эд хогшлыг нь оролдохгүй, байгаа чигт нь үлдээнэ.
Мөн энэ жилдээ багтаж аавын суварга болон гүдэн шүтээнийг босгоно. Шавь нарт нь өөрсдийн хувь нэмрийг оруулах боломжийг ч олгож, эхний ээлжид есөн метрийн өндөр суварга бүтээх юм. Харин гүдэн шүтээнийг энэ өрөөнд босгох төлөвлөгөөтэй байна.
"Багадаа л аавыг зөвхөн миний биш, Монгол түмний номын эцэг гэж бодоод, ард түмэндээ өргөсөн"
-Аглаг бүтээлийн хийд бол ер бусын бүтээн байгуулалт. Аав нь анх санаачилснаас эхлээд бүтээн босгох бүх үйл явц таны бага насны дурсамжид хэрхэн үлдсэн бэ?
-Энэхүү цогцолбор сүмийг хэрхэн санаачилж, бүтээн босгосон талаар аав ихэнх ярилцлагадаа дэлгэрэнгүй ярьсан байдаг. Багадаа энд хонь хариулж өссөн. Тэгэхэд хүний хөлөөс зайдуу, бөглүү газар байсан гэдэг. Харин аав чухам энд л байшин барьж амьдарна гэж мөрөөддөг байсан гэсэн.
Энэтхэгт суралцан, ээжтэй учирч, буцаж ирээд Монголын бурхан шашин, урлахуйн ухааныг сэргээхээр маш завгүй хөдөлмөрлөсөн дөө. Харин сая нэг бүтээлд болон номын ажилдаа төвлөрье хэмээн энд жижиг хийд барихаар шийдээд байв. Ингээд 2007 оноос эхэлсэн. Нэг гэр барьчихсан, бид энд зусдаг байлаа. Чоно их улина. Эхэлж худаг тавиуллаа. Дараа нь хийдийн суурийг тавьж, газар шорооны ажлаа эхлүүлсэн.
Гэтэл аавд гэр шиг хэмжээтэй том чулуу зүүдлэгдээд байсан. Нааш “Чулуу таарвал битгий хагалаарай” гэж захисан. Дахин дахин зүүдэлсэнд, Улаанбаатараас ирвэл мөнөөх чулууг яг хагалж байсан гэсэн. Ингээд тойруулж ухуулсан. Гэтэл яг гэр шиг том чулуу гарч ирсэн. Ингээд чулууг хөндөхгүй, тойруулж барихын тулд хийдийнхээ суурийг томруулсан.
Дараа нь үүгээр эргэл мөргөл хийж явахад бурхан багшийн төрөхөөс нирваан дүрийг үзүүлэх хүртэлх замнал мөр тааралдаж, аав тэр бүрд сийлбэрлэж үлдээн, шинж тэмдгийг сэргээж эхэлсэн л дээ. Тэр хэрээр хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэссэн, яах аргагүй үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болж ирсэн. Аав урлахуйн ухааны 36 төрлийг дахин сэргээсэн. Зээгт наамал, тигийн онол, шуумал, архитект хүртэл энд багтана. Тэр бүх төрлийг аав Аглаг бүтээлийн хийдэд баталгаажуулж үлдээхээр шулуудсан л даа. Нэг үгээр, урлахуйн ухааны төв ч болсон. Аавын ажлыг батлах хамгийн том зүйл бол Монголын уламжлалт урлах ухааны онолын номууд. Үүгээр аав Монгол Улсдаа том өв үлдээсэн болов уу гэж бодож байна.
-Суурийн чулууг тэнд нь үлдээжээ?
-Тийм, “Ум ма ни бад ми хум” маанийг сийлбэрлээд, дээр нь хийдээ босгосон. Аав нэг ч мод тастаагүй, байгаль хөндөөгүй. Байгалийг яг л байгаа чигт нь сэргээж ажилласан даа.
-Өөрөө эв зохирлоо олж бүтээгдсэн гэмээр энэ цогцолбор сүмийн гол үнэ цэнийг та охины нь хувьд юу гэж боддог вэ?
-Аав ерөөс бүх амьдралаа Монголын уламжлалт урлахуйн ухаан болон бурхны шашныг сэргээх, түгээх, өвлүүлэн үлдээхэд зориулсан. Ээж маань солонгос хүн ч 1994 онд аавтай хамт Монголд ирээд, мөн л үүний төлөө цаг наргүй ажилласан. Би яг дэргэд нь харж өссөн. Тэр хүрээнд бий болсон, мөн аавын бага балчир насандаа л хүсэж, мөрөөдсөн зүйл нь болохоор энэ цогцолбор хийд хэмжээлшгүй үнэ цэнтэй.
Би кино найруулагч мэргэжилтэй. 12 насандаа л шийдсэн. Харин киногоор дамжуулж, аавын зорьсон бүгдийг үргэлжлүүлнэ гэж боддог. Аавын “Их гүрний домог” номыг сериал болгох нь миний мөрөөдөл юм.
-Энэ үзэл санааг та төлөвших явцдаа автоматаар л хүлээж авсан уу. Эсвэл таны доторх хүн өөрөө тодорхой хэмжээнд татагдаж, дурласан уу?
-Энэ их сонирхолтой асуулт шүү.
Ээжийн ярьдгаар, би багадаа л найруулагч болж тоглодог байсан шиг. Хүүхдүүдийг “Чи одоо ийм үг хэл, тэгж зогс” мэтээр заадаг. Мөн аав, ээж хоёр шашин соёлыг түгээх, дахин сэргээх ажлыг өдөрт 2-3 цагийн нойртой хөдөлмөрлөж хийхийг дэргэдээс нь харж өссөн. Тийм болохоор энэ бүгдийг шууд л өөрийнхөө үүрэг гэж хүлээж авсан байх. Мэдээж өөрөө би дуртай. Иймд үүрсэн хариуцлага юм уу ял гэж хэзээ ч бодож үзээгүй. Би өөрөө дуртай. Тэгэхээр аль аль нь л нөлөөлсөн болов уу.
-Тэр ямар аав байсан бэ?
-Намайг жаахан байхад ээж “Аав биш, багш гэж дуудаж бай” гэж хэлсэн юм. Тэр үед би яагаад ч юм аавыг “Монгол түмний номын эцэг” гэж өөртөө бодоод, ард түмэндээ өргөсөн. Зөвхөн миний аав гэж боддоггүй. Аав маш олон номын хүүхэдтэй. Тэд бүгд л аавын минь хүүхдүүд. Ямар аав байсан гэж үү... Түшигтэй, надад олон зүйл зааж сургасан. Гэхдээ ганцхан миний биш олон түмний аав байсан гэж хэлмээр байна.
-Бурхны шашны агуулгаар тусгайлчлан ярьж, сургадаг байсан уу. Юу сонирхох, хэрхэн замнахад нь хэр нөлөөлж байсан бэ?
-Бурхны шашин бол амьдралын философи шүү дээ. Нэг үгээр амьдрах ухаан. Хууль эрх зүй ч хүмүүсийг эв найрамдалтай, амар амгалан амьдруулах гэж бий болсон. Харин хуулиар шийдэж болохгүй бүгдийг сүжгээр, шашнаар зохицуулж болдог. Сэтгэлийн эмч, эмнэлэг гэсэн үг юм уу даа. Аав надад тэр утгаар нь их тайлбарладаг байсан. Мэдэхгүй тарнийг төвөд хэлээр уншаад л, залбираад л суухыг тулгах биш, шинжлэх ухааны үндэстэй тайлбарлаж өгнө. “Яагаад” гэдэг асуултад л хариулдаг байсан. “Адгаах яах юм бэ, дэмий” гэж их захидаг байв. Тийм ч болохоор одоо залуу үед, арай орчин үеийн хэлбэрээр энэ философийг түгээх, ойлгуулахад анхаарахыг хүсдэг.
-Шашны номонд гэхээс илүү амьдралын ухаанд сургажээ?
-Шашны сургаалийг амьдралын ухаантай сүлж тайлбарладаг байсан. Тэр сургааль дунд би өсөж, том болсон. Түүгээр амьдарч, өдийг хүрсэн.
-Санал зөрөлддөг зүйл байсан уу?
-Хэнтэй?
-Аавтайгаа?
-Юу гэж дээ (Инээв). Аав хэлсэн л бол хууль шүү дээ.
-Үзэл бодлын хувьд, “Аав үүн дээр арай л туйлшраад байна уу” гэх мэтээр, өөрийн санал онол байгаагүй юу?
-Үгүй ээ. Үргэлж аавын зөв, миний буруу л болж таардаг байсан (Инээв).
-Таны кино урлагаар замнана гэхэд яаж хүлээж авсан бэ?
-Их дэмжсэн. Би 12 настайдаа л энэ мөрөөдлөө ярьж эхэлсэн. Саяхан нээлтээ хийгээд буй “Бэрх шагай” киноны нэгдүгээр найруулагчаар ажиллах болоход, аавыг тэгж дэмжинэ гэж ер бодоогүй.
Продюсер маань аавыг их хүндэтгэдэг, зөвлөгөө хүсэхэд нь би татгалзана л гэж бодсон. Тэгтэл уриалгахан зөвшөөрч, номоо гаргаж ирээд л, хоол ундаар дайлан зөвлөсөн. Биднийг Хялганатад, натурт байхад гурван шуудай тарвастай эргэж ирсэн (Инээв). Дөрвөн жилийн өмнө л дөө. Би “Аав аа, би таны дор ажиллавал эрхэлсээр таарах нь. Гарч амьдрал ойлгож, ажил хийе” гээд Солонгос, Монголын хамтарсан кино төслүүдэд ажиллаж эхэлсэн юм. Аав бүгдийг дэмжсэн. “Бэрх шагай”-г их хүлээсэн дээ.
Нэгэнт медиа салбарт ажилладгийнх, Аглаг бүтээлийн хийдийн баримтат киног хийж, аавын дурсамж бичлэгийг авч үлдсэн. Үүнд ч аав сэтгэл дэвсэж, тусалсан. Жүжиглэх дургүй хүн шүү дээ. Гэтэл намайг “Одоо ингээд хаалгаар гараарай”, “Тэндээс энд хүртэл алхаарай” гэхэд үгэнд ороод л (Инээв). Энэ салбарыг сонгосонд их дэмжиж, тэр хэрээр амьдралын ухааны талаар илүү их ярих болсон.
"Аав өөрийн легасиг тултал нь үлдээсэн"
-Та “Аав минь олон номын хүүхэдтэй” гэж ярьж байна. Одоо бодоход хэнд ч хэлээгүйг зөвхөн танд хэлсэн, охины хувиар онцгойлж, өөрийгөө нээсэн үе бий юу?
-Энэ тийм ч чухал биш байх аа. Надад хэлээгүйг шавь нартаа хэлсэн нь ч бий. Харилцаа бол нэг хүнийг онцгойлох тухай ойлголт биш шүү дээ. Харилцаа бүр өөрийн үнэ цэнтэй. Танд ч гэр бүлийн, найз нөхдийн олон харилцаа бий, гэхдээ нэг нь нөгөөгөө нөхдөг. Харин нэг нь нөгөөгөөс илүү эсвэл дутуу биш. Аавын шавь нартайгаа тогтоосон, хүүхдүүдтэйгээ үүсгэсэн харилцаа бүр өөр өөрийн үнэ цэнтэй гэж боддог. Намайг илүү онцгойлж байсан гэж огт бодохгүй байна. Аав хэнийг ч алагчлахгүй харилцдаг байсан. Би өөрөө түүнийг аваас суралцсан.
-Ааваасаа сурсан, өөртөө суулгасан үзэл санаанаас бусдад хамгийн хуваалцмаар байдаг нь юу вэ?
-Бид нийгмийн олон асуудлыг хөндөж, ярьж болно. Бухимдаж болно. Гэхдээ нийгэм өөрөө эргээд нэгж хувь хүмүүсээс л бүрэлдэн, тогтдог шүү дээ. Иймд хувь хүн бүр л өөрөө өөртөө, боловсролдоо, ёс зүйдээ анхаарвал нэгдэж, зөв нийгэм бүрдэх болов уу. Буруу нь, муу нь бага багаар багасах болов уу гэж боддог. Аав үргэлж өөртөө л төвлөр гэдэг байсан. Би бухимдсан, уурласан үедээ элдвийг ярина шүү дээ. Хожим нь яах аргагүй “Би нээрэн үүнд яагаад уурлав даа” л гэж боддог байсан. Аав хариултыг шуудхан хэлж өгөх биш, өөрөө олж авахад чиглүүлдэг байсан. Тэр бусдаас, нийгэм цаг үеийн нөхцөл байдлаас огтхон ч хамааралгүй оршиж, эдгээр бүгдийг бүтээж чадсан. Энгийн малчин айлаас төрсөн хүн бүхнийг босгосон. Хувь хүн өөрөө хичээвэл, легасигаа үлдээе гэж зоривол чаддаг гэдгийг харуулсан.
-Хэд хэдэн удаа түүнийг онцгой хүн гэж дурдлаа. Танд юугаараа онцгой хүн байсан бэ?
-Хүн бүрд л өөрийн гэсэн легаси үлдээх хүсэл бий дээ. Аав үүнийг тултал хийсэн.
Мөн маш олон төрлийн мэдлэгтэй. Нэг хүний тархинд яаж ийм их зүйл багтдаг юм бол гэмээр. Уламжлалт анагаах ухааныг хүртэл судалсан. Харин мэддэгээ хэзээ ч бусдад гайхуулж байгаагүй. Асуувал хэлээд л өгдөг. Шаардлагатай зүйлд мэдлэгээ ашигладаг, даруу төлөв хүн байсан. Надад тийм болохоор л онцгой. “Аав минь чадсан юм чинь, би ч бас чадна” гэж өөртөө урам өгдөг.
-Бид бурхны шашинтай орон гэгддэг мөртлөө яг мөн чанар талаас нь авч үздэггүй, сонирхдоггүй юм шиг санагддаг л даа. Ном бичүүлж, хүрд эргүүлж, зул барих зан үйлийн хэмжээнд л сүсэглэдэг мэт. Харин таны аав бурхны номыг монголоор хурдаг болох үйлсийн эхлэлийг тавьсан. Одоо шинэ хамба лам үүнд төвлөрч байна. Таныхаар, бурхны шашны мөн чанар яг юу юм бэ?
-Энэ талаар төдийлөн дэлгэрэнгүй, тэр дундаа зан үйлийн тухай ярих эрх надад байхгүй л дээ. Харин сүсэгтэн хүний хувьд өөрийн бодлоо хуваалцаж болно.
Намайг жаахан байхад аав, ээж хоёр “Ямар ч шашинтай байж болно” гэж хэлдэг байсан. Энэ тал дээр хааж, хориогүй. Харин өөр оронд явахад маань хэн нэгэн “Ямар шашин шүтдэг вэ?” гэж асуухад би “Spiritual” гэж хариулдаг.
Бурхны шашныг бусдаас илүү юм уу зөв гэж тулгахдаа гол биш. Миний бодлоор нийгэм хүний л адил өсөж, хөгждөг. Өнөөгийн нийгмийн хөгжлийг 10 гаруй настай хүүхдийн хэмжээнд төсөөлье. Ингэвэл 3-4 настайд нь ёс зүйг үлгэрийн номоор дамжуулж, тайлбарлана шүү дээ. Харин томрох тусам сургалтын “хөтөлбөр”, агуулга баяжна даа. Шашин ч мөн үүний адил нийгмээ, нийгмийн хөгжлөө дагаж дэвшдэг болов уу.
Шашныг шинжлэх ухаанаар тайлбарлах гэж олонтой үзсэн. Тайлагддаг нь ч, тайлагддаггүй нь ч бий. Шинжлэх ухаанаас хол тасарсан ойлголтууд ч байгаа. Харин одоог хүртэл зэрэгцэн оршоод буйн шалтгаан бол, нийгэмд нөлөөлдөг учраас. Нөлөөгөө хадгалж байгаа учраас. Тэгэхээр, нэгэнт ийм нөхцөлд шашин өөрөө зөв байх, зөв хөгжих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ямар шашин хэрхэн түгж, нийгэмд ямар нөлөө үзүүлэх нь гол асуудал.
Харин бурхны шашинд Монголын өв соёл нэвт шингэсэн байдаг нь хамгийн гол онцлог. Энэ бол бурхны шашныг тусгайлан онцолж, урдаа барьж буй хэрэг биш. Бидний уламжлал, түүх, өв соёл бурхны шашинтай гүн бат сүлэлдсэн. Иймд хүссэн хүсээгүй бурхны шашныг чухалчлах бодит шаардлага босож ирдэг. Энэ бол миний л бодол.
-Аавынхаа үйл хэргийг цаашид үргэлжлүүлэх тал дээр ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Дээр хэлсэнчлэн, энэ жилдээ багтаад суварга болон шүтээн босгох төлөвлөгөө байна. Харин цаашид бурхны шашны өв соёлыг зөвөөр таниулах, түгээх, урлахуйн ухааныг өвлүүлэн үргэлжлүүлэх чиглэлд өөрийн чадах хэмжээнд хичээнэ дээ. Мэдлэг болон туршлага дутах үе багагүй тааралдана.
-Үр хүүхдэд нь үүрэг даалгавар болоод буучхаж буй тал бий шүү дээ.
-Айдас бий. Зөвхөн киногоо хийвэл айдас арай бага байх болов уу, учир нь миний зориулсан цаг хугацаа, хураасан мэдлэг бий. Харин шашны тал дээр яах аргагүй мэдлэг дутна, ийм айдас бий. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд түгээх, дэлгэрүүлэхийн төлөө хөдөлмөрлөхөд болно, бүтнэ гэж итгэж байна. Би кино урлагийг хөгжүүлэхийн төлөө ч, аавын үйл хэргийг үргэлжлүүлэх хүрээнд ч тэр, заавал Монгол Улсын төлөө ажиллана.
"Аглаг бүтээлийн хийдийг гэр бүл өмчлөхгүй, ард түмний хүчээр авч явна"
-Дахин кино төсөл дээр ажиллаж байна уу?
-Одоо нэг хэсэг завсарлах бодол байна. Гэхдээ кино урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулахаас хойш сууж ер чадахгүй. Үнэхээр сайхан кино зохиол бичих хүн байвал, энд байрлаад бич гэж зөвлөх нь бий. Би дипломын ажлаа бүрэн хэмжээний кино зохиолоор хамгаалсан л даа. Кино зохиол бичих хүсэлтэй хүмүүст туслаад, дэмжээд өгөхийг хүсдэг.
Кино бол мөн л өөрөө өөртэйгөө тулах ухаан.
“Зохиолын тань гол хөндөж буй санаа юу вэ?” гэж асуухаар, “Хүний мөн чанар” гэж хариулна. Тэгвэл таны болон миний хувьд хүн чанар гэдэг ойлголтын “орчуулга” ондоо шүү дээ. Түүнд зөв буруу байхгүй. Харин зохиолч өөрийн “орчуулга”-тайгаа байх ёстой. Гэвч асуухаар “Яах вэ дээ, нөгөө сайхан сэтгэл” гэж хариулах жишээтэй. Өөрийгөө таньж мэдээд дүр босгоно, өрөөлийг ойлгож эхэлж байж зохиол бичнэ шүү дээ. Харин манайхан энгийн асуултад “Ер бодож үзээгүй юм байна” гээд унадаг.
Асуултаа зөв тавибал, хариулт зам мөрөө олж, уран бүтээл улмаар сайжирна. Уг нь цаг хугацаа өнгөрөх хэрээр нийгэм ч, уран бүтээлчид ч хөгжиж байгаа. Үүний зэрэгцээ ахмадуудаа голж шилж ер болохгүй. Хөрсөн дээр буух гэдэг асар чухал ойлголт.
-Гадаадад суралцсан залуус олшрох хэрээр, ахмад үе хоорондын үл ойлголцол багагүй тулгамддаг болчхоод байна. Олон жил, Монголдоо, салбартаа ажиллаж, сайн мууг нь үзэж туулсан хүний үг ч хэрэгтэй л дээ?
-Хэрэгтэй байлгүй яах вэ.
Гадаадад суралцаж ирээд, менежментийг л илүү сайжруулах тухай асуудалд төвлөрөх учиртай шүү дээ. Харин орвонгоор нь өөрчлөх биш. Би солонгос “школа”-тай хүн. Гэхдээ суурь өгөгдөл минь гарцаагүй монгол. Монгол хүн гэдгээ хамгийн түрүүнд санаасай гэж боддог. Америк юмыг тэр чигт нь авчраад тавибал энэ монгол биш америк л болно шүү дээ. Тэр хүн өөрөө бас америк л болчихно.
Үнэхээр энд ирээд өөрчилнө гэвэл Монголын нийгмийн сэтгэл зүйг судалж, датанд суурилж, мэргэжлийн ажиллах ёстой л доо, уг нь.
Гадаадын соёл, туршлагын давуу талуудыг нэгтгэж, монгол болгох нь гол. Торгоны замын үед ч Монгол олон соёлын уулзвар байсан. Одоо ч бид тийм давуу талтай.
-Сэтгүүлчийн хувьд таны аав хэрхэн нас барсан талаарх сэдвийг нэг тийш болгох хүсэл байна. Учир нь хүмүүс одоо ч өөр өөрсдийнхөөрөө ярьж байна л даа.
-Хэдэн жилийн өмнөөс л аав яаж “явах”-аа яриад эхэлсэн. Би итгэхгүй байсан. Харин сая харахад, аав бүх юмаа урьдчилж бэлдсэн байна. Чандарлах ажил өрнөлөө. Гэтэл аав шаардлагатай зүйлсийг зэхүүлчихсэн байсан. Чандарлах сууриа хүртэл босгоод, өдөр бүр түүндээ гал тахиж байсан. Дүү маань гадаадад сурч байлаа. Тэгэхэд “Дүүгээ дууд” гээд эхэлсэн. Дүү ирээд удаагүй.
Шавь нартай нь ярьж суухад, “Багш нь удахгүй явна гээд байсан” хэмээж байна.
Аавыг явсны дараа харахад үнэхээр цэгцтэй, ойлгомжтой бэлдэж үлдээжээ. Ажил ямар шатандаа зогссон, цааш хэрхэн үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байсан нь ч ил тод. Ээжтэй хамт, “Миний юмс энд бий” хэмээн бичлэг хүртэл хийчихсэн байсан. Аав өөрийгөө мэдсэн, бид л итгэж өгөхгүй байсан юм билээ.
Одоо яг нэг ажил эхлэхээр л шавь нар нь залгаад “Багш зүүдэнд орж, ингэж захилаа” гээд л хэлж байх жишээтэй. Энэ бол сонин, итгэх хүн нь итгэх л байх. Надад ч хэд хэдэн хачирхалтай явдал тохиолдсон. Үүнийг ярихгүй.
-Чандарлах суурь хүртэл бэлдсэн гэж үү?
-Уг нь тэнд гэр барих гэж байгаад больсон юм. Харин юу болгохоо хэнд ч ярихгүй байсан. Тэгээд сүүлд чандарлах ажил өрнөтөл чандарлах суурь болгож, бэлтгэсэн байсан. Энэ бол тийм нууц сэдэв биш. Явах гэж байснаа бол мэдсэн, яаж явсан нь чухал бус. Хүмүүс өөр өөрсдийнхөөрөө л яриг.
-Ийм ярианд залуус, прагматик хүмүүс төдийлөн итгэдэггүй.
-Итгэхгүй ээ.
-Та харин итгэж байна?
-Би өөрөө ч урьд нь итгэдэггүй байсан. Гэвч яах аргагүй тохиолдож, нүдний өмнө шидийг үзүүлж байхад итгэхгүй гээд яах билээ. Үнэхээр шид гэж бий. Нүдэнд үзэгдэж, харагдахгүй ч ондоо ертөнц зэрэгцэн оршиж байдгийг би улам бүр мэдэрч байна. Бусдыг итгэ гэж хүчлэх хэрэггүй. Энэ гол асуудал биш. Үүнийг мэдэрсэн хүмүүс өөртөө нандигнан үлдээх болно.
-Хэвлэлд нээлттэй байхыг төдийлөн хүсэхгүй байгаа ч ойлголцолд хүрэн, ярилцсанд баярлалаа. Харин нэгэнт ам нээснийх, танд хэлмээр юм юу байна вэ?
-Нэг сэдэв бий. Аглаг бүтээлийн хийдийг цаашид зөвхөн гэр бүл нь өмчилж, удирдаж явахгүй, энэ бол Монгол түмний хүчээр үргэлжлэх бүтээн байгуулалт. Одоо “Хэн эзэн нь болох юм бол” гэх мэтийн яриа өрнөж байгаа гэсэн. Хүмүүсийн нүдэнд л охин нь оройлж байгаа юм шиг харагдах боловч миний ард олон олон хүн зөвлөж, тусалж байна. Шавь нар, ойр дотнын хүмүүс нь хуралдаж байна. Аглаг бүтээлийн хийдийг аав Монголын төлөө босгосон. Тэр утгаар гэр бүл нь өмчлөхгүй, Монгол түмний хүчээр үргэлжлүүлэн авч явах юм.
Аглаг бүтээлийн хийд бол шашин ёсоор бурхдын орон хот юм. Бурхдын хотыг хөрстөд зурахуй, зэрэгцээд тэнгэрт ч зурагддаг домогтой. Өөрөөр хэлбэл, амьд ахуйд бурхдын хот бүтээсэн хүн тэндээ мөнх үлдэнэ. Урлахуйн ухааны сод билигт, бурханч лам Г.Пүрэвбат бурхдын хот бүтээжээ. Аглаг бүтээлийн хийдэд очих нь бурхдын хотод зочлохтой агаар нэг гэж ярилцана. Соёлын өв, уламжлал талаас авч үзсэн ч хосгүй үнэт бүтээн байгуулалт. Үүний өмнө хөл тавьсан нь ноднин хавар юм. Нэг жилийн дараа, манан хүдэн татсан, бүтээн босгосон туурвигч нь тэнгэрт халиад 49 онож буй өдөр ийн зочилж тохиолоо. Харин дахин нэг жилийн хойно, бурхны шашинд шимтсэн, амар амгаланг эгээрсэн, дотогш бясалгасан олон хүний хөлд зэрэгцэн алхана гэж итгэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аятайхан болж ээ... З
Их уха�##�аг охин байна Амжилт
жорлонгоо л сайхан болгох хэрэгтэй шүү, хүн орж бие засахын аргагүй бохир байсан гэсэн, бусад нь бол гайх�##�тай сайхан. Олон жил гадаадад амьдарч байгаад Монголдоо гадаад нөхөртэйгөө ирсэн чинь жорлонд нь ороод бие засч чадаагүй гэж байсан. Тэгээд жорлон нь бас байг�##�ьдаа ээлтэй байх ёстой. Ирсэн хүн бүрээс 5000 төгрөг уг нь хураадаг гэсэн, гэхдээ үүнээсээ жорлонгоо сайжрууулахад зарцуулаач ээ гэж хэлмээр байна.
үнэн2 оо_ оо сайхан болгож чадах хүмүүс байна лээ их ч хүн ирэх юм манайд зам оо _ 2 хэцүү бололтой юм одоо орчин үед болохгүйюм гэж �##�га даа за тэгээд сайхан оо той болчихоор нь сайхан л ашиглаараадай сайхан ухаантай охин байна үнэхээр азтай тэр бол бурхан байлаа ийм зүйл бүтээж үлдээдэг монголын таж мах�##� гэмээр юмуу үүрд мөнх байхыг нь л хэллээ гунигтай т�##�ыг нь хэлээгүй шүү эрүүл энхийг хүсье
bugdeeree nuhend baajiij bitii shaa zugeer
Teneg
Ийм сайхан ярилцлага уншчихаад ийм өчүүхэн сэтгэгдэл бичиж байх гэж. Иймэрхүү хүмүүс л үгүй болвол улс хөгжинө дөө. Монголын түүхэнд зүгээр л аглаг газар очоод тийм Гайхамшиг бүтээх хүн олон байгаагүй байх. Хүний үгээр үг хийж байхаар өөрөө нэг очиж нүдээ нээгээрэй гэж зөвлөмөөр санагдлаа
зөв л зүйл бичиж, хичнээн сайхан газар байгаад 00 нь нойл бол тиймхэн дээ, санаа авах байхаа, Ухаантай охин байна.
Ok
Сайхан боловсон 00 байдаг маш цэвэрхэн мөн хариуцаж цэврэлдэг хүн ч байдаг
Цэвэрлэгчийн ажил ямар хэцүү билээ та нар аяга хоолоо идчихээд аяга таваг угаах гэж бөөн юм болдог биз дээ зөв хүний үйлдэл нүднээс ч д�##�д зөв байдаг
өөрөө үзээд бичвэл илүү дээр байх, гэсэн гэсэн гэж юм шүүмжлэх
Нэг л сэтгэл хөдлөөдхарамсаад байх юм аа сайхан мундаг хүнийг үйлс өнө мөнхөд үргэлжлэх нь лавтай
Ум Ма Ни Бад Ми Хум❤️❤️❤️????????????
Үнэхээр харамсаад байхын ховорхон эрдэмтэн Монголдоо эргэж төрнө УМ МА НИ БАД МЭ ХУМ
Үнэхэээр бүх үг ярианаас нь ухаан мэдрэгдэж байна. За даа, нээх Монголын ард түмэн өвлөж авна, з�##�гамжилж авна гээд дэмий. Харин гэр бүл нь илүү авч явах байх шүү. Монголчууд хийсэн юмыг нурааж сүйдэлж эсвэл нэг шун�##�тны өмч болгохдоо л сайн. Харин Солонгос хүмүүс тэр дундаа Бурханч ламын үр хүүхэд тийм шун�##�тай зан гаргахгүй, ёс зүйтэй байж чадна.
Unen shuu
Хүн шиг хүн байсандааа хиисэн юм нь маш их бүх хүслэн сайхан бүтэх байхдааа бурхан минь
Анх 2007 онд багштай уулзаж, лекцэнд нь сууж 3 минутын бяс�##�г�##�ыг утгаар нь ойлгон мэдээлэл авч байлаа, мөн 2019 онд ээжийгээ найз нартай хмт уулзуулж сайхан ярилцаж билээ, нүдэнд дулаахан агуу хүн байсаан та минь
Um ma ni bad me hum ????????????????????????
Сайхан газар шүү. Маш мундаг хүн байсан даа. Охинд нь амжилт хүсье
Өө тэгээд бусад хүмүүсийн хэдэн төрөллөө ч хийж барахааргүй их зүйлсийг энэ нэг төр�##�лөс амжуулаад хийдгээ хийгээл бүтээдгээ бүтээгээд явсан хүнд энэ орчлонд хоргодох сэтгэл байгаагүй бизээ. Шашин номдоо хийсэн буянд нь даган баясаж байнаа
Гайхамшигтай авъяас билиг төгөлдөр, аугаа хүн байжээ. Охин нь их уха�##�аг хүн юм. Тийм хүний хүүхэд тэгэлгүй ч яахав. Аглаг бүтээлийн хийд бол үнэхээр шашин, соёлын аугаа бүтээл.
Агуу авъяастай уран ухаантай сайхан хүн байсан даа. Эрт бурханы оронд явсанд нь үнэхээр харам�####�г. Монголд энэ хүн шиг их зүйл хийж хөдөлмөрлөсөн хүн ховор байхаа жинхэнэ бүтээлч. Ум маани бад мэ хум
Бурхан багш дор мөргөм уу.
Гайх�##�тай сайхан хүн байлаа… Зүгээр нэг хүн бгаагүй, хосгүй хувилгаан чад�##�тай ер бусын ид шидтэн блаа
Ямар гоё, энгийн мөртлөө сэтгэл сэргээсэн сайхан ярилцлага вэ, сэтгэлд гоё мэдрэмж үлдээж уншлаа. Мундаг охин байна. Цаашдын санасан, зорьсон ажилд Тань амжилт хүсье.
Нуугаад байх юу байдгийн .Бэртээд л нас барсан биз дээ.
Энэ хэлснээ хэрхэн тайлбарлахыг хүсэж, төлөвлөж байгаа вэ?
Юу вээ лам авгай хүүхэдтэй байж болдымуу
Бурханы шашинд олон урсг�##� бий. Хэт туйлшр�##�гүй, хар хүн ч бас зөв зам мөрөөр гэгээрч болно, эсвэл хэт хатуу ёс жаягийн дагуу түргэн гэгээрэх зам гэх мэт олон зам бий. Амьдр�##�аас тасарч дотоод ертөнцөдөө гүн бяс�##�гах нэгэн байхад, амьдр�##�ын олон өнгө дунд ойр байж тэгш сэтгэлийг дадуулан гэгээрэлд хүрдэг хүн ч бий. Эхнэр хүүхэдтэй байх нь нүгэл биш ээ. Харин хань ижилээ гомдоон, үр хүүхэдээ хаяж явах нь нүгэл шүү.
2,3 удаа очиж байсан сүүлд 2018 онд эгч минь гэр бүлээрээ гадаадаас олон жилийн дараа ирэхэд нь авч очиж байсан тэр үед бүх газруудаар нь маш нухацтай явж үзээд бууж ирэхэд 3 цаг зарцуулсан байсан , маш өвөрмөц хийцтэй сайхан газар байсаан .Заав�##� жуулчид гэлтгүй монголчууд өөрсдөө очиж үзэхэд үнэхээр та�##�амжтай сонин шийдлийг олж харна гэж боддог .
Za neg muu arhichin lam dursana gj yu bhu tumen medne nugwl nudee olson
Chi ch yostoi buzartai adgiin novsh bndaa.iim muu muuhai yum door ni bichij suudag uzeeriin amitan bololtoi!
chamaig hoshnogoo uhaad hevtej bhd naad hun chin buteel hiigd bj bsn bh.arhichin gtsen hutsaj bn
Нүгэл дор чи тамд!
Аргагүй уха�##�аг охин байна.
Аав нь Монгол ьүмнгд их өв үлдээжээ. Очиж үзнэ ээ.
Сайхан ярилцлага болжээ
Арай л эрт явчихлаа даа. Аав, ээж, дүү нар нь бүгдээрээ нутаг усандаа хүндлэгдсэн сайхан өнөр өтгөн гэр бүл байдаг.
Мөн ч сайхан бүтээл хийсэн хүн дээ тусгай гэж байдаг бол тэр хүн нь гэжүнэлдэг
Buyn ch hiisen . Nugel ihedheer manan ih tatdag gej huuchinii humuus ih yaridag. Sharil chandarlah biznes bol harluulsan bh da sain uilsiig hen newteruulsen n oilgomjtoi. Mongol hummsed bol zohisgui ter damaa burhan nomiin hund.
Аргагүй л аавынхаа ухаан нь ундарсан охин байна да сайхан бүхэн дэлгэрэх болтугай
Гайхамшгийг бүтээсэн бурханч лам гайх�##�тай ухаантай уран хүн байж, түүний хүүхэд аргагүй ухаантай охин байна
Ийм уха�##�аг Монголоо гэсэн охиноо үлдээсэн нь тэр хүний агуу ухааны илрэл яах аргагүй мөнөөсөө мөн
Бараг л Монголд ийм их бүтээн байгуул�##�т хийсэн хүн байхгүй дээ.
Яасан их эрт явчихав даа.????
Аргагүй л ухаантай аавын охин юм даа. Бодсон , төлөвлөсөн, зорьсон бүхэн нь аавынх нь адистэдийн хүчээр ,номын ёсчлон бүтэж явах болтугай . Бурханч ламын төлөөнөө , огт ойрын хүн нь биш мөртлөө одоо ч үнэхээр харам�####�г, шүтдэг, биширдэг билээ. Нэгэн насанд бүү хэл хэдэн үеэрээ ч хийж үл чадах агуу ихийг тэр хүн хийж чадсан, үнэхээр гайхамшигийг бүтээн, Монгол түмэндээ үлдээсэн, түүнчлэн сүсэгтэн түмэн олныхоо зүрх сэтгэлд бурханы агуу гүн сурга�##� номлолоос, Богдынхоо бошгыг тайлбарлан таниулах ... г.м асар сайхан оюуны үнэт дурсамж, билгүүнийг хайрласан агуу бүтээлч бурханч ламд з�##�бирмуй, үүсгэсэн, зорьсон бүхнээ та тэнгэрийн ариун орноосоо ч үргэлжлүүлэн ,хөтөлсөөр буйг охины тань ярианаас сонсоод баярлан биширлээ. Үнэхээр агуу хүмүүн бие нь харагдан эс оршивч, үйлс нь өнө мөнхөд үргэлжид оршдог ажээ... ????????????
Ohindoo saihan uhaan suulgajee. Yadaj 1 huutei bhgui dee.yah gej solongos huntei suusymbdee.gehdee ih um hiijee.
Ум ма ни бад мэ хум Бурханы хутагийг олох болтугай! Уха�##�аг охинтой юмаа. Маш сайхан гэгээлэг ярилцлага болжээ. БАЯРЛАЛАА!
Бурханч лам маань өөрөө аугаа хүн байсан болохоор охин нь ч бас тун мундаг юмаа. Ярилцлагыг уншаад үнэхээр сайхан сэтгэгдэл төрлөө. Бодсон санасан бүх үйлс нь дэлгэрэн түгэх болтугай. Ний нуугүй хэлэхэд тэгэхгүй ч яасан юм бол, бас ингэхгүй ч яасан юм бол доо гэсэн сэтгэгдэл ерөөсөө төрсөнгүй, аугаа л юм даа. Ум Ма Ни Бад Ми Хум.
Хүн энэ дэлхийд 1 л удаа амьдарна. Дахиж төрөхгүй. Уулыг бөөн хиймэл шүтээн болгосон бн. Хүний гараар суварга босгоод түүндээ мөргөөд ямар ч нэмэр бхгүй. Харамс�##�тай л амьдр�##� бж дээ.
Харин тиймээ.Хүмүүс өөрсдийн гараараа Бурханы дүр төрхийг урлаад түүндээ мөргөөд..гэвч үхлийн дараа тэр урласан Бурхан нь аварахгүй нь харамс�##�тай.
Их уха�##�аг охин юмаа. Сайн хүний үр санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай. Бурханы орон бүтээнэ гэдэг нь нэг насны ажил биш мянган үеийн ерөөл байхаа.
Бурханы орон юм бол ард түмэн.сүсэгтэн олондоо үнэгүй үйлчилээч..Тэр байг�##� уул.ус чинь ард түмнии өмч бх шү..Богд ууланд гарахад үнэгүй л бдаг бздээ..Гандан хиидэд орохдоо мөнгө төлдөггүй л бздээ..Шашныг бизнес болгож блдог юмуу..Үхэгсэдээр хүртэл бизнес хиинэ..Энэ тэгээд ариун явд�##�уу..Бурханы урлагииг сэргээж.хөгжүүлсэн нь л үнэн бх..Бурханыг бүтээх биш будаа идэж дүрмиин дагуу тиг барьж л зурна. Эртнии Монгол бурхан урлаачид агуу их бүтээлчид бсан. Тэд шашиндаа хар багаасаа зүтгэн үнэнчээр явсаар дууссан.. Харин амьдр�##�ыг бяс�##�ган сэдэвлэж.урлан бүтээж.сэтгэж.зурах нь жинхэнэ эрх чөлөө..азжарг�##�..бүтээлч сэтгэлгээнии өөр асууд�##� лда..Бурхан урлаач..уран бүтээлч 2ын хооронд их ялгаа бдаг юм шг бгам..
Гадаад дотоодын жуулчид, ард түмний минь зорьж очиж үзэж,аугаа их бүтээлийг нь бишрэн хүндэлж, сүсэглэн мөргөдөг газрын нэг болон,суут их авъяастай бурханч ламыг аа урлахуйн ухааныг шагшин магтаж ирсэн. Тэнгэрт х�##�илаа гэдэг мэдээг сонсоод маш том орон зай,хоосроод явчих шиг болж билээ.Гэхдээ сайхан уха�##�аг,боловсролтой, эцгийнхээ энэ их бүтээлийг,шавь нартай нь ард түмэнтэйгээ цааш нь зэврүүлэхгүйгээр үргэлжлүүлээд,түүх соёл,бурхан шашны хэмжээнд нь аваад явчих юм байна гэсэн сэтгэл төрлөө.
Ярьсан, бичсэн охидууддаа настан нь маш их баярл�##�аа. Урт наслаж, удаан жаргахын ерөөлийг өргөе
Үнэхээр гайхамшигтай бүтээл үнэхээр агуу бүтээн байгуул�##�т гэхдээ бүтээн байгуулсан эзэн нь өөрөө үнэхээр бүтээлээ үүрд манаж амилуулж авшигыг. Нь ард түмэндээ өгөх ёстой бсан учираас тэндээ мөнхөрж бна гэж бодож сүсгэлж бгаа .Одоо аг�##�гын хийддээ очиж мөргөж з�##�бирч явна гэж бодож бгаа даа
сайхан уха�##�аг охин юмаа ийм сайхан сэтгэлт байхад бүх юм сайхан болсоноор болноо
Сайхан бичиж.Охин нь үнэхээр хоосон нэгэн биш юм байна.Ярилцлагаас хүн чанар хүнлэг сэтгэл' мэдлэгийн цар хүрээг мэдэрлээ.
Аргагүй л мундаг хүн байжээ. Маш сайхан ухаар�##� хайрласан ярилцлага байна. Сайн хүний үр сад сайн л байх учиртай. Уха�##�аг охин байна. Хийдийг гэр бүлийнхэн нь хариуцаж байх нь зөв шүү. Охиных нь ажил үйлсд амжилт хүсье. Санасан бүхэн нь саадгүй бүтэхийн ерөөл өргөе.
Миний бодлоор "мэдээллийн эрин"-ийг зөв ашиглах, �##�ь болох олон, бүр олон хүнд хүртээмжтэй, сэтгэлд нь нийцэхүйцээр тодорхойлон дэлгэрүүлэх хэрэгтэй юм байна. Бурханы шашин хүнийг дотроо дотоод хүнтэйгээ ярилцан өөрийгөө танин барихыг сургадаг. Харин гаднаас ирэх мэдээллийг батлахгүй. Тиймээс "мэдээллийн үнэ цэнэ"-г хэрхэн тайлбарлахаа тохиролцох хүртэл олон хүн шашинд итгэсээр байх болно. Ямар ч асуудлыг хүчээр шийдэх гэх нь эрсдэлтэй болж байгаа мэт. Хүмүүст, хэнд ямар итгэл үнэмшил байв�##� түүнийг нь зөвд чиглүүлэх нь нийгмийн суурь үзэл хандлагын үүрэг биз ээ. Багшдаа амар амг�##�ан нойрссон чигээрээ үлдэхийг ерөөе???. Эхлэсэн энэ үгээ зохиомжлон өгүүлбэрийг гүйцээв. Мэдээллийн бодит байд�##� ба өөрийн эргэцүүлэл юм.
Чоно ульсаар "өв, өвлөх эрх"-г үгүйсгэх сэжүүр үүсгэж болохгүй гэж би хэлнэ. Бусад нарийн асуудлыг мэдэргүй
Burhan ahiigaa duu ni odor bur sanan dursaj,haramsaj baina:(Bidendee ergen ireerei.Um ma ni bad me hum????????????
Яасан мундаг уха�##�аг яриа хөөрөөтэй охин бэ...Ийм мунлаг охин аавынхаа үйл хэргийг нүүр улайхгүйгээр үргэлжлүүлээд явах чадвартай юм байнаа.....
Үнэхээр аугаа хүн эх орондоо эргэж төрөөрэй!????????????
Би бол �##�лага гэж харддаг.
Барууны явуулгаар �##�баар тавьсан 10 р богдыг хүлээн зөвшөөрч чадахгүй байснаасаа болж хорлогдсон. Монполиментын хүн ирж хорлосон тухай пост тавигдангуутаа устгагдсан !
Энэ хэр үнэн мэдээ вэ???
Энэ ер ертөнцөд байгаа хүн махан бодиороо бурхнаас өгсөн үйлээ дуусгав�##� эргээд тэнгэртээ үйлээ гүйцээхээр морддог гэнэлээ.Энэ аугаа их бүтээлч үйл нь дуусаад мордчихов уу даа л гэж боддог . Миний нэг нагац ах минь мөн л зурах бүтээх үйл нь гүйцээд гэнэтхэн л эрүүл саруул тэнгэртээ з�##�арчихсан. Иймд бурхны заяасан оноосон үйлийн тавилангаа хаяа ч гэсэн хойш тавьж өөртөө зориулах цаг зав гаргаж баймаар ч юм шиг ... Зарим хүмүүст нийцэхгүй байж болноо. Ямарч байсан гэр бүлдээ өөртөө хаяа ч гэсэн цаг зав гаргаж байгаарай . Аугаа хүмүүсийг тэнгэр ивээг .
Монголын хойч үедээ үлдээх өв хөрөнгө , бүтээн босголт бүхийл зүйлийг өөрийн гоц авьяас, урлагахуйн ухаан, мэдлэг оюунаа харамгүй зориулсан бурханч лам таньдаа маш их баярл�##�аа. Таны гэгээн оюунд мэхийн ёсолж мөргөмүй. Мянга мянган жилээр, олон түмэн хүмүүс Аглаг хийдийг зорин очих бүрд таныгаа магтан сайшааж, үгүйлэн санаж, харамсах сэтгэл тээн бууж ирэх боловч, тэр бүхэнд хүн бүрийн сайхан сэтгэлийн үзүүрт тантай уулзсан мэт баяс�##� төрөх мэт болноо. Бидний төлөө хийсэн бүхэнд тань баярл�##�аа. Мөнх тэнгэрийн орондоо тайван амар амг�##�ан байж Монгол эх орондоо дахин төрөөрэй та минь . Ум ма ни бад мэ хум.
сайн хүний ухаантай охид амжилт хүсье! сайхан ярилцлага болжээ.
Монголдоо их зүйл бүтээгээд бурхан боллоо доо. Ухаантай хүний ухаантай охин бна да
Сайхан ярилцлага бна