Хойд Солонгос Өмнөд Солонгос руу нийтдээ 3,500 хогтой бөмбөлөг нисгэжээ

БНАСАУ өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2024.05.28/ хог, ялгадас гэх мэт зүйлс хийсэн ууттай агаарын бөмбөлөг БНСУ-руу хөөргөсөн.
Тэгвэл ням гарагт /2024.06.02/ Хойд Солонгос нэмж олон тооны агаарын бөмбөлөг Өмнөд рүү хөөргөсөн байна.
Умардын “KCNA” телевиз мэдээлснээр БНАСАУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Ким Кан Ил мягмар гарагийн шөнөөс ням гарагийн хооронд БНСУ руу 3,500 гаруй агаарын бөмбөлөгтэй 15 тонн гаруй хог илгээсэн гэж хэлжээ.
Тэрбээр энэ нь Өмнөдөөс хөөргөдөг коммунизмын эсрэг ухуулах хуудаст хариу барьж байгаа явдал хэмээсэн байна.
Ким Кан Ил нэмж хэлэхдээ хэрвээ БНСУ дахин суртал ухуулгын хуудас илгээвэл Хойд Солонгос тэдгээр ухуулгын цаасны тоогоос 100 дахин их хэмжээний хог ачсан бөмбөлгөөр хариу өгнө гэжээ.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.