Солонгос тэрбумтан улсынхаа түүхэнд байгаагүй өндөр дүнтэй гэр бүл салалтын төлбөр өгнө

БНСУ-ын “SK Group”-ийн захирал, тэрбумтан Чэ Тэ Вон улсынхаа түүхэнд байгаагүй өндөр дүнтэй гэр бүл салалтын төлбөр өгөхөөр болсон байна.
Өнгөрсөн долоо хоногт Сөүлийн дээд шүүх Чэ Тэ Воны эзэмшдэг “SK” компанийн хувьцааг хосуудын дундын өмчид тооцох ёстой гэж үзсэн юм.
Ийм учир тус шүүх өнгөрсөн жилийн пүрэв гарагт /2024.05.30/ түүнийг Ро Со Ёнд гэр бүл салалтын 1.38 их наяд вон (1 тэрбум ам.доллар), 2 тэрбум воны тэтгэмж өгөхийг тушаажээ.
Энэ нь БНСУ-ын түүхэнд байгаагүй өндөр дүнтэй гэр бүл салалтын төлбөр юм. Өнгөрсөн долоо хоногийн шүүхийн шийдвэр нь 2022 онд болсон шүүх хурлаар Ро Со Ёнд 65 тэрбум воны гэр бүл салалтын төлбөр өгөхийг тушааж байснаас ихээхэн нэмэгдсэн дүн байв.
Чэ Тэ Воны өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг давж заалдана гэж мэдэгджээ. Түүнийг нэг тэрбум ам.долларын гэр бүл салалтын төлбөр өгөхийг тушаасны дараа “SK” компанийн хувьцааны үнэ өссөн байна.
Хөрөнгө оруулагчид түүнийг “SK” компани дахь удирдлагаа бэхжүүлэхийн тулд нэмж хувьцаа худалдан авна гэж таамагласны улмаас хувьцаа нь нэмэгджээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.