Гадаад мэдээДЭЛХИЙ

Латин Америкийн хоёр дахь том улс анхны эмэгтэй ерөнхийлөгчөө хүлээн авлаа

Ням гарагт /2024.06.02/ Латин Америкийн хоёр дахь хамгийн том эдийн засагтай улс болох Мексикт ерөнхийлөгч, парламентын сонгууль болсон юм.

Олон улсын анхаарлыг татсан нь ерөнхийлөгчийн сонгууль байв. Тус сонгуулийн гол хоёр өрсөлдөгч нь эрх баригч Морена намын Клаудиа Шеинбаум, сөрөг хүчний намуудын эвслийн дэмжиж буй Хочитл Галвес нар байсан.

Санал хураалтын эцэст явуулдаг асуулгуудын дунджаар Шеинбаум 56 хувиар ялалт байгуулна гэх таамаглал гараад байсан юм.

Тэгвэл сонгуулийн урьдчилсан дүнгээр Шеинбаум 59 хувийн санал авчээ. Урьдчилсан хариу гарсны дараа тэрбээр ялалтаа зарлаж, нийслэлийн Зокало плазад цугларсан дэмжигчдэдээ талархлаа илэрхийлсэн байна.

Мексикт сонгууль өгөх боломжтой 100 сая гаруй хүн байдгаас 58 хувь нь саналаа өгчээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн хариуг лхагва гарагаас /2024.06.05/ бямба гарагийн /2024.06.06/ хооронд саналын хуудсыг тоолж дууссаны дараа зарлана.

Шеинбаум ирэх аравдугаар сарын нэгнээс зургаан жилийн бүрэн эрхээ эхлүүлэх юм. Энэ удаагийн Мексикийн сонгуулийн жил өмнөх үеүдтэй харьцуулахад цус их урссан жил болж өнгөрсөн.

Учир нь санал хураалт эхлэхээс өмнө парламентад нэр дэвшиж буй 37 хүн бусдын гарт амь үрэгдсэн байна. Мөн санал хураалтын өдөр 2 сонгогч нас баржээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button