БНСУ-ын засгийн газар резиндентүүдийг ажлаа өгөхийг эцэст нь зөвшөөрөв

Өмнөд Солонгост резидент эмч нар хоёрдугаар сард олноороо ажлаасаа гарах өргөдөл өгөх болсон. Учир нь тус улсын засгийн газар хүн хүч дутагдалтай мэргэжлийн эмч нарыг нэмэхийн тулд жилд олгодог анагаахын оюутны квотыг нэмэх шийдвэр гаргасантай холбоотой.
Тэгвэл БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам мягмар гарагт /2024.06.04/ ажлаа хаясан дадлагажигч эмч нар ажилдаа буцахыг шаардсан тушаалыг хүчингүй болгож буйгаа зарлажээ.
Мөн эмнэлгүүдийг тэдний ажлаа өгөх өргөдлийг хүлээн авахыг зөвшөөрсөн байна. Эрүүл мэндийн сайд Чо Кёо Хон эмнэлэгтээ эргэж очвол эмчлэх лицензийг цуцлах арга хэмжээг зогсооно гэсэн байна.
Энэхүү арга хэмжээ нь ажил хаялтын эхний шатанд авч байсан хатуу бодлоготой харьцуулахад засгийн газар буулт хийж буйг харууллаа.
Одоогийн байдлаар БНСУ-д 13 мянган резидент эмч байдгийн 90 гаруй хувь нь ажлаа өгсөн. Үүний улмаас эрүүл мэндийн үйлчилгээнүүд тасалдаж, үлдсэн эмч нарт ихээхэн ачаалал ирээд байсан юм.
Эрүүл мэндийн сайд Чо Кёо Хон “Засгийн газар эмнэлгийн үйлчилгээний тасалдал улам ноцтой болохоос сэргийлэх шийдвэр гаргасан. Одооноос эхлэн бид эмнэлгийн дарга нарыг эмч нарын ажлаа өгөх хүсэлтийг нь батлах мөн ажилдаа эргэж ирэхийг ятгахыг уриалж байна” гэжээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.