Дархан цаазат Булган ууланд 20 янгир нутагшуулна

Арханхангай аймгийн Цэцэрлэг сумын дархан цаазат Булган ууланд янгир нутагшуулах үйл ажиллагаа зургаадугаар сарын 9-ний 09 цагт болно. Уг газар янгир нутагшуулах ажлыг өнгөрсөн оноос тус аймгийн арван жилийн сургуулийг 1999 онд төгсөгчид санаачлан Биологийн хүрээлэн, ХААИС-ийн эрдэмтэд, БОАЖЯ-тай хамтран эхлүүлсэн юм.
Тодруулбал, Богд уулаас хоёр удаагийн нүүлгэн шилжүүлэлтээр 13 янгирыг нутагшуулсан. Тэгвэл энэ удаад 20 янгирыг нутагшуулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг үйл ажиллагаанд Наро Банчэн гэгээнтэн оролцож, ном айлдаж, төрийн дархан цаазат Булган ууланд хишиг даллага айлтгах аж.
Архангай аймгийн төвд орших Булган хайрхан уул УИХ-ын чуулганы өчигдөр /2024.06.05/-ийн хуралдаанаар Дархан цаазат уул болгохоор ёсчлон баталсан.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.