Гадаад мэдээДЭЛХИЙ

Асуудал нь даамжирч буй “Toyota” хэдэн загварынхаа үйлдвэрлэлийг зогсоолоо

“Toyota Motor Corp” болон “Mazda Motor Crop” компани пүрэв гарагт /2024.06.06/ таван загварын автомашины үйлдвэрлэлээ түр зогсоож буйгаа мэдэгджээ.

Японы тээврийн яам “Toyota”, “Honda”, “Suzuki”, “Yamaha Motor”, “Mazda” компаниуд тээврийн хэрэгслийн гэрчилгээ авах хүсэлт гаргахдаа худал эсвэл өөрчилсөн туршилтын мэдээлэл мэдүүлсэн гэдгийг илрүүлсэн юм.

Ийм учраас Японы тээврийн яам “Toyota”, “Mazda”, “Yamaha” компаниудыг зарим автомашины нийлүүлэлтээ зогсоохыг тушаасан. Японы Газар, дэд бүтэц, аялал жуулчлалын яам “Toyota” компанийн Corolla Fielder, Corolla Axio, Yaris Cross, “Mazda”-гийн Roadster RF, Mazda2 загварын экспортыг зогсоохыг тушаасан байна.

“Toyota” үйлдвэрлэлийн зогсолт дор хаяж зургаадугаар сарын эцэс хүртэл үргэлжилнэ гэж мэдэгдсэн юм. Харин “Mazda” үйлдвэрлэлээ хэзээнээс үргэлжлүүлэх нь тодорхойгүй гэж мэдэгдэл гаргажээ.

Үйлдвэрлэл зогссоноор “Toyota” эд анги худалдан авдаг 200 гаруй компанийн үйл ажиллагаанд нөлөөлөх юм. Үүн дээр туслан гүйцэтгэгчдийг оролцуулбал 1000-аас дээш аж ахуйн нэгжид нөлөөлнө.

“Mazda” 300 орчим ханган нийлүүлэгчээс эд анги шууд хүлээн авдаг гэж мэдэгдсэн. Тус хоёр компани ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд учрах хохирлыг нөхөн төлөх талаар авч үзэж байгаа гэсэн юм.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 7, 2024 22:58

Komissiin baraa unasan momgolchuud guilgachingaaraa l uldene dee

Холбоотой мэдээ

Back to top button