Сонгуулийн цаглавар: Өнөөдрөөс санал хураах хүртэл ямар үйл явц өрнөх вэ

2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаат хугацаа өнөөдрөөс эхэлнэ. Мөн нэр дэвшигч нарт СЕХ-ноос албан ёсоор үнэмлэх олгон, нийтэд мэдээлэх юм. Харин санал өгөх өдөр зургадугаар сарын 28.
Энэ 18 хоногт хуулийн дагуу ямар үйл явцууд өрнөхийг цаглавраар мэдээлье.
2024.6.10-ны өдөр
Нэр дэвшигчийн үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх
Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ. (Хуулийн 32 дугаар зүйлийн 32.12 дахь хэсэг)
2024.6.10-наас эхлэн
Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулах
Нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг өөрийн байгууллагын цахим мэдээллийн сүлжээнд нээлттэйгээр байршуулна. (Хуулийн 32 дугаар зүйлийн 32.15 дахь хэсэг)
2024.6.10-наас эхлэн 2024.8.12-ныг дуустал
Сонгуулийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлангийн талаарх дүгнэлтийг цахим хуудаст нээлттэй байршуулах
Төрийн аудитын дээд байгууллага нь хуулийн 38.13-т заасан тайлан, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнөөс эхлэн хуульд заасны дагуу нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал өөрийн байгууллагын цахим хуудаст нээлттэйгээр байршуулна. (Хуулийн 38 дугаар зүйлийн 38.12 дахь хэсэг)
2024.6.10-наас эхлэн 2024.6.26-ныг дуустал
Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх, зогсоох
Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно. (Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг)
2024.6.13- ны дотор
Сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудсыг бүртгүүлэх
Нэр дэвшигч хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.
(Хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэг)
2024.7.07-ны дотор
Сурталчилгаа явуулсан тайланг нийтэд мэдээлэх, эрх бүхий байгууллагад хүргүүлэх
Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч байгууллага сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ.
(Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэг)
2024.7.17- ны дотор
Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевиз нь хуулийн 39.5-д заасны дагуу нийтэд мэдээлсэн тайланг шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нийтэд мэдээлснээс хойш ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ.
(Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7 дахь хэсэг)
2024.6.21-нээс өмнө
Ажиглагч бүртгүүлэх, үнэмлэх олгох
Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу бичгээр гаргаж, санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд
хүргүүлнэ.
(Хуулийн 67 дугаар зүйлийн 67.7 дахь хэсэг)
2024.6.15-наас эхлэн санал авах өдрийг дуустал
Санал авах өдөр, цаг, байрыг нийтэд мэдээлэх
Хэсгийн хороо нь санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны зураглалыг 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ. (Хуулийн 62 дугаар зүйлийн 62.7 дахь хэсэг)
2024.6.21-нээс өмнө
Санал авах байрыг бэлтгэх
Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу санал авахад шаардлагатай зүйлийг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэгтэй: (Хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг)
2024.6.20, 21, 22, 23-ны өдрүүдэд тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цаг
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдөр, цаг
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоох бөгөөд гадаадад санал авах өдөр нь дөрөв хүртэл өдөр байна. (Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг) (Монгол Улсын Их Хурлын 2023 оны 116 дугаар тогтоол)
Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг хуульд заасны дагуу тогтоосон санал авах өдөр, тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд авна.
(Хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг)
(Монгол Улсын Их Хурлын 2023 оны 116 дугаар тогтоол)
2024.6.21-нээс өмнө
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ байгууллагын удирдлагад болон хэсгийн хороонд хүргүүлэх
Хуулийн 63.1.1, 63.1.2, 63.1.3, 63.1.4-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд байгууллагын удирдлага уг хүсэлтийг тодорхойлолтын хамт санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө өөрийн байгууллагын нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдах сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.
(Хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэг)
2024.6.25-наас өмнө
Саналын хуудсыг санал авах байранд хүргүүлэх
Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.
(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэг)
2024.6.27-ны өдрийн 09:00-20:00 цаг
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах
сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар түүний хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авна. (Хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгээс)
2024.6.28-ны өдрийн 07:00-22:00 цаг
Санал авах өдөр, цаг
Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна. (Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг) (Монгол Улсын Их Хурлын 2023 оны 116 дугаар тогтоол)
Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна. (Хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг)
2024.6.28-ны өдрийн 07:00-22:00 цаг
2024.7.13-ны дотор
УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг өргөн мэдүүлэх
Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. (Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг)
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Асууд�##� МАН-д бишээ, барууны дарамт шах�##�таар "хөрөнгөтөн"-орон болсонд , нэгэнт "тоглоомын"-дүрэм иймээс хойш �##�ь бага "гай"-г Сонгох ёстой , ямарч байсан ан-гээчийг болохгүй , ан-гээч нь money-гэхээр нүдээ ухаж өгөх юу ч биш бүр Эх Орноо Худ�##�дахад Бэлэн гаруудын цуглара