Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Судалгаа: Африк заанууд бие биеэ нэрээр дууддаг

Зэрлэг Африкийн заанууд нэртэй төстэй хувийн дуудлагыг ашиглан бие биетэйгээ харилцдаг байж магадгүй гэдгийг шинэ судалгаа харуулсан юм Амьтны ертөнцөд бие биеэ “нэр”-ээр дууддаг зүйл төрлүүдийн жишээ бий. Тухайлбал дельфинүүд дуудахыг хүссэн дельфинийхээ гаргадаг чимээг нь шүгэлдэж харилцдаг. Мөн тотинууд ч үүнтэй ижил аргаар бие биетэйгээ харилцдагийг илрүүлсэн.

Тэгвэл Кени улсын заанууд бие биетэйгээ харилцахдаа үүнээс нэг шат ахисан арга ашигладаг байж магадгүй аж.Эдгээр заанууд биеийнхээ чимээг дуурайлгүйгээр, хүмүүсийн адилаар нэг нэгнээ судалж, таньж, нэр ашиглан харьцдаг байх магадлалтайг эрдэмтэд илрүүлсэн байна. Зургаадугаар сарын арванд “Nature Ecology and Evolution” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас харвал эрдэмтэд зааны гаргадаг гурван төрлийн чимээг судалжээ.

Тэд хиймэл оюун ухаан ашиглан Кени улсын Амбосели үндэсний парк дахь заануудын чимээг бичиж авсан 469 дуу бичлэгт дүн шинжилгээ хийсэн байна.Судлаачид зааны чимээний акустик бүтэц аль зааныг дуудахаасаа хамаарч өөр байгааг илрүүлжээ. Тэрхүү эрдэм шинжилгээний ажлыг ахлаж бичсэн Корнеллийн их сургуулийн амьтны зан авир судлаач Майки Пардо “Хэрвээ зааны чимээ нь нэр шиг утга агуулдаг бол зөвхөн чимээг нь сонсоод аль зааныг дуудаж байгааг нь ялгаж болох учиртай” гэсэн юм

Хиймэл оюун ухаан чимээнд дүн шинжилгээ хийж ямар заанд зориулж гаргасан чимээ вэ гэдгийг нь 27.5 хувийн нарийвчлалтай тогтоож чаджээ. Пардо “Энэ нь тийм ч их биш мэт сонсогдож магадгүй. Гэхдээ хиймэл оюун ухаанд санамсаргүй өгөгдөл өгснөөс хамаагүй сайн үр дүн” хэмээсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 13, 2024 20:21

Зэрлэг Африкийн заанууд?

Зочин
Зочин
10 сар 13, 2024 20:21

Зэрлэг Африкийн заанууд?

Зочин
Зочин
10 сар 13, 2024 20:24

Зэрлэг Африкийн заанууд?

Холбоотой мэдээ

Back to top button