Нийгмийн

Төв музейн газарт шунасан төрийн тэргүүн

Х.Баттулгад хүний нөөц байхгүй, хулгайчийн нөөц л байгаа

Ц.Элбэгдорж

Төрийн ордоны баруун хойд үзүүрт буюу Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байрлах Байгалийн түүхийн музей нь анх 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулагдаж байжээ. Энэ музейг 1956-1991 оны хооронд нэрлэгдэж байсан Улсын төв музей гэх нэрээр нь монголчууд илүү мэднэ.

Музейн одоогийн барилга 1953 онд ашиглалтанд орсон бөгөөд өнөөдөр У.Хүрэлсүхийн засгийн газрын шийдвэрээр нураагдаж байна. Буйран дээр нь Чингис хааны музей байгуулах юм байх. Эзэн Чингис хааныхаа музейг байгуулахад эсэргүүцэх нэг ч хүн Монгол улсад байхгүй. Гэхдээ тэр музейдээ ямар үзмэр тавих билээ? Хэдэн зурсан зураг, лааны тосон хөшөө л тавихгүй бол өөр тавих юм бий билүү? Нэг ширхэг араг яс, зэр зэвсэг бий юу?! Бас яагаад Төв музейг нураах ёстой гэж? Монгол төрд өөр газар олдохгүй нь уу? Аялал жуулчлалыг дэмжих нэрээр Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймагт тэрбумаар хэмжигдэх хөшөө нэртэй шавар овоолж байгаа биш билүү? Тэр хавьдаа газар аваад Чингис хааныхаа музейг барьчихаж болно доо, уг нь...

Төв музейг нураах гэж байгаа шалтгаан нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэх. Сонирхуулахад, Гаалийн сургууль нэртэйгээр анх байгуулагдаж байсан Санхүү, эдийн засгийн их сургууль нурааж буй Улсын төв музейн барилгатай яг ижил зургаар, яг ижил цаг үед баригдаж байжээ. Ав адилхан хоёр байшингийн нэгэнд нь мянган оюутан бужигнаад байхад нурж өгдөггүй, нөгөөхийг нь хотын унаган иргэд мөнгө олоод засаад өгье гээд байхад Засгийн газар нь нураах гээд чичрээд л...

Хулгайч шиг шөнө дөлөөр нураах ажлыг гүйцэтгэж буй АЯА ХХК-ийн захирал Айлаагийн Батсүрэнгээс учрыг асуухад Ерөнхий сайд дарамтлаад байна аа гэж учирлаж байна.

Сэлэм Тогмид буюу Монголын түүхийн дайсан Ухнаагийн Хүрэлсүх

Нэрт нийтлэлч Баабарын онож нэрлэснээр Хэнтийн гурван тэнэгийн нэг Ухнаагийн Хүрэлсүх гэдэг улс төрч байх. Өөрийгөө цэргийн хурандаа гэдэг боловч уртаашаа ганц жил ардын армид Улс төрийн орлогч (матаач) хийсэн хүн яаж яваад хурандаа цол авсан нь гайхмаар. 1990 оноос хойш МАХН, МАН, АН-ын хамтарсан болон ганцаарчилсан шийдвэрээр сайд дарга хийж явсан энэ хүн гэнэт нэг өглөө сэрээд л өөрийнхөө үүсгэлцсэн МАНАН мафитайгаа тэмцэх нэрээр журмын нөхдийнхөө ар нуруунаас нь “түгжилдээд” эхэлсэн. Ард түмэн хоёр жил хүлээлээ. Сүржин мэдэгдэл хийхээс өөрөөр нэг ч мафитай хариуцлага тооцсонгүй. Ямар сайндаа л “бардам ам, шалдан гуя” гэсэн хоч өгөөд Сүхбаатарын талбай дээр жагсаж байх вэ.

Нэн сонирхолтой нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрх мэдэлд хүрэхээрээ Монголын түүхийг өстэй юм шиг устгадаг. Саяхан Үлэг гүрвэлийн музейг татан буулгасан. Тэрнээс өмнө Үлэг гүрвэлийн музейн (хуучнаар, Лениний музей) барилгыг банкинд барьцаалаад, газрыг нь Зүүний хүчний холбооныхоо нэрээр хулгайлж авангуутаа Алтжин группийн захирал Г.Алтангаас нэг сая доллар зээлж, давхар барьцаалчихсан байсан. Лениний музейн үзмэрүүдийг үрэн таран хийсэн, одоо юу ч үлдээгүй.

Лениний музейн хойно хоёр давхар модон байшин байсан. Бас л Монголын түүхийн салшгүй нэг хэсэг, үнэт өв. Монгол ардын намын анхны долоогийн уулздаг байсан түүхтэй, Д.Сүхбаатар жанжины гэр байсан, хожим нь Хүүхдийн номын сан, Азийн сан олон жил ажиллаж байв. Мөн л Зүүний хүчний холбооныхоо нэрээр хулгайлж аваад нураасан. Газрыг нь солонгосуудад зараад, шүүхдээд явж байсан. Чухам юу болсон юм, бүү мэд. Одоо автомашины ил зогсоолоор ашиглаж байгаа. Энэ хоосон газар дээрээ Чингис хааныхаа музейг барьчихвал бас болно доо, уг нь.

Ордоны хуйвалдаанаар, 20-30 жил нөхөрлөсөн найз нөхдөө түгжилдэн байж ЖДҮДС-гаас хулгай хийсэн УИХ-ын луйварчин гишүүдээр дэмжүүлж Ерөнхий сайд болсон Ухнаагийн Хүрэлсүх ээ! Одоо болно. Монголын түүхийг өстэй юм шиг устгахаа зогсоо! Түүх таныг хэрхэвч өршөөхгүй!

Мангар бөх буюу Макетаар залилан хийдэг Халтмаагийн Баттулга

Үнэн худлыг нь мэдэхгүй. Хов сонсохнээ, Төв музейг нураалгах захиалга өгсөн нууц ноёнтон нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэнэ. Түүний гарын хүн УИХ-ын гишүүн А.Сүхбатын ах Н.Зоригтбаатар Төв музейн захирал гээд бодохоор өөрийн эрхгүй хардах сэдэл төрнө. Эргээд бодоход, Х.Баттулгад хүний нөөц байхгүй, хулгайчийн нөөц л байгаа гэж хэлсэн Ц.Элбэгдорж гуайн үг орой руу орж байна. Хууль шүүхийн байгууллагуудыг баахан л самарлаа, дээрдсэн юм лав алга. Төрийн албаны хуулийг зөрчиж томилогдсон Тагнуулын байгууллагын даргыг чөлөөлөхгүй л юм билээ. Таахад халаас нэгтэй байх.

Х.Баттулга ганцхан жилийн өмнө Богдын музейн газрыг төрийн мэдэлд авна гээд баахан шоудсан. Тэр үйлдлийг нь олон ч хүн дэмжсэн. Харин миний сонссон ховоор бол түүний тэр үйлдлийн цаад шалтгаан нь Төв музейн баруун талын газрыг Шунхлай группээс булааж авахын тулд байсан гэх... Музейгээ нураасны дараа хоёр газраа нийлүүлээд 60 давхар буудал барих юм байх. Цуурхал ч байж мэднэ. Ортой ч байж магадгүй. Худлаа байсан бол нүдэн дээр нь нураагдаж буй Төв музейн талаар ганц үг ган хиймээр дээ, уг нь! Таг шүү...

Амьдралдаа тохиолдох цорын ганц азаа хэрэглэн байж Монгол Улсын Ерөнхийлөгч болсон Х.Баттулга маань байнга шахуу үл бүтэх залилангийн гэмээр марзан төсөл санаачилдаг. Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулна гээд макет хийж төсвийн мөнгө идсэн. Майдар хот нь хэзээ ч баригдах юм, бүү мэд. Тавантолгойн төмөр зам барина гээд бас л баахан мөнгө шамшигдуулсан. Эдгээр үйлдлээсээ болоод 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн “шоронгийн ялтан минь” гэж Авилгатай тэмцэх газрын комиссаруудад өчнөөн дарамтлуулж явснаа таг мартчихсан бололтой. Ахиад л Дарханы арьс ширний үйлдвэрийн макет шахаастай. Дахиад л хөндлөн төмөр замаа ярьж, Эрдэнэс Тавантолгойгоос 750 тэрбум төгрөг гаргуулчихаж. Хашираагүй бололтой!

Монгол ялагдав буюу Ард түмнээс өгөх сануулга

Төв музейг нураах захиалгыг өгч байгаа төрийн өндөрлөг хэн ч байсан ялгаагүй. Байшинг нь нураагаад, газрыг нь дээрэмдлээ гэхэд мөрөөдлийн зочид буудлаа хэзээ ч барьж чадахгүй. Хоосон хашаа хатгаад хорин жил болно, хараарай!

Харин та нарт нэг л зүйл захия. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. 2020-2021 онд та нар албаа өгцгөөнө. Монголын түүхийг өстэй юм шиг нурааж байгаа та нарыг ард түмэн ахиж сонгохгүй, бас уучлахгүй. Шоронд орох бэлтгэлээ базаацгаа, дулаан хувцасаа бэлд!

Монгол улсын иргэн Амарын Баярхүү

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-12-02 12:41

Хуучин барилгыг нь нураагаад шинэ музей барина гэж байна хаашаа янзын дуракууд вэ өөрсдөө хийхгүй хийх гэсэн хүнийг түмэн янзаар өөнчилнө.

Зочин
Зочин
2019-12-02 23:54
Reply to  зочин

Өөрсдөө хулгайчийн сонгосон улс шүү дээ. Я�##�тай ч билээ.

УУХАЙ
УУХАЙ
2019-12-02 21:21
Reply to  зочин

Яагаад �##�бан ёсоор нь нураагаад ард түиэндээ зарлаад мөн дотор нь байсан үзмэрүүд хаана хаана байгааг мэдээлчиж чадахгүй байгааг чи хэл... чи монгол крил үсгээр бичсэн байна. Чи монголоо гэж байгаа бол энд ирж үз, хар, сонс...

ЗОЧИН
ЗОЧИН
2019-12-02 14:03
Reply to  зочин

ӨӨНЧИЛӨӨД Ч ГЭХ ШИГ? ЮУ ТЭНЭГТЭНЭ ВЭ? ХАМГИЙН ГОЛ НЬ ЗҮГЭЭР БАЙЖ БАЙГАА БАРИЛГЫГ НУРААДАГ НЬ БУРУУ. ЭНЭ БОЛ ТҮҮХЭН ДУРСГАЛТ БАРИЛГА. ЗАСААД ЯНЗЛААД ТОРДООД ЯВЖ БОЛДОГ ЮМ. ЕВРОПЫГ ХАР БУСАД ОРНЫГ ХАР ХЭДЭН ЗУУН БҮР МЯНГАН Ч ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ БАРИЛГУУД НЬ БАЙЖ Л БАЙНА. ГАДНА ДОТНЫ ХҮМҮҮСИЙН НҮДИЙГ ХУЖИРЛАЖ БАЯСГААД ХАЛААСЫГ НЬ НИМГЭЛЭЭД БАЙЖ Л БАЙНА. ЭНЭ БОЛ МОНГОЛ УЛСЫГ ТҮҮХГҮЙ БАРИМТГҮЙ БОЛГОХ ГЭСЭН НЭГНИЙ ЗАХИАЛГА Л ГЭЖ ХАРАХААС ӨӨР ӨНЦӨГ ТАЙЛБАР ХАРАГДАХГҮЙ БАЙНА. ДААН Ч ДЭЭ АРАЙ Ч ДЭЭ. БҮҮР ХЭТЭРХИЙ ХАРАМСМААР

аа
аа
2019-12-03 19:22
Reply to  ЗОЧИН

Европт таны харсан гэх барилгууд чинь ш�##� ондоо барилгууд л даа. Тэдгээр улсын эртний хаад хоёд том том байг�##�ийн чулуу ашиглаад босгосон байдаг учраас хэдэн зуун жилээр байгаад байж болдог, одоогийн Төр засаг нь ч байнгын хян�##�т тавиад бэхжүүлээд явдаг. Бүр хэцүүдсэнийг нь, тухайлб�##� Ром хотын эртний барилгуудыг хүн орохыг хориглоод хашаа тойруулан хатгаж үзмэр болгосон байдаг. Мөн Ит�##�ийн Пиза хэмээн н�##�сан цамхагийг ч нэрлэж болох юм. Мундаг бүтээл ба нурж мэдэх аюултай учраас мөн хашаа татаад зайнаас үзүүлдэг. Эдгээр нь эртний хаад ноёдын асар их өртгөөр бүтээсэн ёстой л мөнхийн гэж хэлж болох чанартай бүтээлүүд юм. Харин манай Төв музэйн барилга бол ондоо түүхтэй. ЗХУ гэх хүчиндэгч Төр ядуу улс орноо хурдан барилгажуулахын тулд 1930-аад оноос эхлэн массаар, хямд төсөр барилгыг барьж эхэлсэн байдаг. Дэлхийн 2-р дайны дараа ч үргэлжлүүлсэн. Их гүрэн болох сонирхолтой байсан учраас яаж яг 4 ханатай дүмбий байшингууд бариад байхав гээд барууны хотуудын гоёмсог классик дизайнаас болхидуу байдлаар хуулсан байдаг. Мэдээж, ах нараа үг дуугүй дагахаас өөр сонголтгүй байсан бид ЗХУ-ын тусламжтайгаар Төв музэйг барив. Төв музэй бол нэн болхи хийцтэй, манайхаар бол ёстой л нөгөө Эрээний хулхи бараа гэдэг шиг ийм л барилга. Гол нь барьсан тоосго болон бусад матери�##�уудыг хямт төсөр хийсэн учраас, тухайлб�##� манай хуучин цагийн 300-400 жил нас�##�ж мэдэх хөх туйпуутэй харьцуулб�##� ердөө 50-60 жилийн дараа бутраад унах ийм л тоосгоор барьж. Тэхлээр, маш энгийн асуулт тавья. Төв Музэйнхээ энэ барилгыг нура�##�гүй цаашид ашигласан хэвээр яваад, ойрын жилүүдэд нэг сайхан өдөр пирхийтэл нь нурахыг хүлээж дотор нь явж байж мэдэх олон арван хүний амиар дэнчин тавих уу? Та чадах уу?

Malchin
Malchin
2019-12-04 05:03
Reply to  аа

Chi bol m#l

Тод
Тод
2019-12-02 15:00
Reply to  ЗОЧИН

???? Яг үнэн

battulga
battulga
2019-12-02 14:19

Hamgiin l###riin yurunhiilugch bol Battulga shdee. Buh yum ni us honzongiin sedeltei. Shunahai, buh yumiig harluulna. Hiisen, helsen shiidsen buh zuil ni uuriin huviin erh ashig nuugdaj baidag.

гоод
гоод
2019-12-02 15:10

Нурж унах дээр тулсан барилгыг нураахаас яах юм. Хэдэн хүн даргадаж үхсэн хойно нураах байсан юм уу

Зочин
Зочин
2019-12-02 21:02
Reply to  гоод

Хөдөөний хар л�##�ар минь дутаарай чи

иргэн
иргэн
2019-12-02 16:07
Reply to  гоод

Чам шиг үгээ зөв бичиж чадахгүй юмнууд л нураана л даа, "даргадаж" байх даа яахав дээ, тэнэг

Fuck You
Fuck You
2019-12-02 16:28

2020 ,2021 ond mangar tom salaavch ugnuu

s
s
2019-12-02 17:34

balgasuudiig nuraah heregtei

Irgen
Irgen
2019-12-02 19:47

Ye yeiin erunxiilugchduus xamgiin muu ni JENCO erunxiilugch.

bayarhuu
bayarhuu
2019-12-02 20:55

яг яах гээд байгаа дуракууд вэ хүчитгэнэ гээд байхын шавараар барьсан барилгыг яаж бэхжүүлдэг юм бэ оронд нь музей барих гэхээр тэнэг тэнэг бичээд нээх түүхээ мэддэг болж солиорохоо одоо больж үз хүний амь нас тоглоом юм уу

Баагий
Баагий
2019-12-03 00:01

Монголын Байг�##�ийн Түүхийн Музей нь Улаанбаатар хотын төвд байрлах музей юм. 1924 онд "Үндэсний Музей" хэмээх нэртэйгээр анх байгуулагдаж, 1930 онд одоогийн байршилдаа нүүж ирсэн тус музей 1940-41 онд "Орон нутаг судлах музей", 1956-91 онд "Улсын төв музей" хэмээх нэртэй байсан. 1953 онд баригдсан тус музейн барилгын ашигл�##�тын хугацаа 2013 онд дуусаж, ашиглахад аюултай болсон тул тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааагаа зогсоогоод байгаа бөгөөд барилгын буурин дээр музейн шинэ барилга барихаар төлөвлөж байна. Монгол орны газарзүй, геологи ашигт м�##�тм�##�, ургам�##�-амьтны аймаг, п�##�еонтологийн олдвор, хүн судл�##�тай холбоотой 6000 орчим үзмэртэй. СЭЗДС 1987.09.30 нд хичээлийн шинэ байрыг барьж ашигл�##�танд оруулсан байна

Зочин
Зочин
2019-12-03 06:28

Тэр байранд музейг шинээр барих байхаа.Тэр нь хэдэн зуун жил байхаар барих байхаа. Мэдээж тэр газарт нь оор юм барихгүЙ байлгүйдээ.

аа
аа
2019-12-03 19:11

Өөрөө хэзээ мөдгүй нурах нь тодорхой болсон ЗХУ-ын хямд загварын хулхи бөгөөд хэврэг тоосгон барилгыг үтэр түргэн нураах нь Засгийн газрын хийх ёстой ажил мөнөөс мөн. Засгийн газар үүнийг соргог ажиглах хүн дарагдаж үхэхээс өмнө нурааж байгаад гүнээ т�##�архаж байна. Жирийн нэг иргэн А.Баярхүү гуай үүнийг ойлгохгүй байгаад гайхах юм ч �##�га. Хэрвээ, нура�##�гүй цааш үргэлжлүүлэн ашиглаад, улмаар энэ б�##�гас дотор хүүхдүүд нь явж байгаад дарагдаж амь насаа �##�дах тохиолд л энэ хүн юм ойлгоно. Ингэж нэг бодоод үзэх эрүүл ухаантай хүмүүс ард түмний дотор дийлэнх нь байгаа байх аа.

StevSlarie
StevSlarie
2020-01-16 09:29

Buy Lasix Usa [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Uso Cialis Come Cura Cialis Naranja Red Viagra

LesOrdiff
LesOrdiff
2020-01-19 08:29

Where Can I Buy Isotretinoin North Ayrshire [url=http://cialibuy.com]cialis online[/url] Rhinocort

LesOrdiff
LesOrdiff
2020-02-03 23:58

Cialis Forum Prezzi http://cheapcialisir.com - cialis prices Ordinare Cialis Italia Buy Cialis Propecia Weekly Dosage

LesOrdiff
LesOrdiff
2020-02-05 20:30

Generic Levitra 40 Mg No Prescription http://ggenericcialisle.com - cheapest cialis Where To Buy Generic Viagra In Edmonton Cialis Il Cialis Funziona Sempre

StevSlarie
StevSlarie
2020-02-12 13:25

Isotretinoin Sotret In Germany Over Night http://abuycialisb.com - Cialis Cephalexin Depression Buy Cialis Uas Pharmacy Online

Холбоотой мэдээ

Back to top button