Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ: Хил давсан Хойд Солонгосын цэргүүд рүү анхааруулах гал нээсэн

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин хилийг нь санамсаргүй давсан Хойд Солонгосын цэргүүд рүү анхааруулах гал нээсэн гэж мэдэгджээ.

Тодруулбал энэ явдал ням гарагт /2024.06.11/ болсон байна. Солонгосын хойгт хоёр улсын үйлдлийн улмаас хурцадмал байдал нэмэгдсэний дараа ийм үйл явдал гарав.

БНСУ-ын зэвсэгт хүчин энэ талаар мягмар гарагт /2024.06.11/ хэвлэлийн бага хурал хийхдээ болсон явдлын ач холбогдлыг дарах гэж оролджээ. Албаныхан мэдэгдэл гаргахдаа Хойд Солонгосын цэргүүд шууд буцаж, нийтэд дэлгэж болохгүй мэдээлэлд үндэслэн өмнө зүгт халдах санаа агуулаагүй байсан бололтой гэжээ.

Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооны төлөөлөгч, хурандаа И Сун Жун “Анхааруулах гал нээсний дараа Хойд Солонгосын цэргүүд буцсанаас өөр ямар нэгэн онцгой хөдөлгөөн ажиглагдаагүй” хэмээсэн байна.

Тэрбээр нэмж “Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин Хойд Солонгосын цэргийн хөдөлгөөнийг нягт ажиглаж, шаардлагатай арга хэмжээг авч байна” гэжээ

Хойд болон Өмнөд Солонгосыг тусгаарлан оршдог 257 км урттай зэвсэгт хүчингүй бүс (Demilitarized Zone) нь дэлхийн хамгийн өндөр хамгаалалттай хилийн нэг юм. Тус бүсэд өндөр хашаа босгож, газрын тэсвэр бөмбөгөөр дүүргэсэн учир хүний үйл ажиллагаа бараг явагддаггүй.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 12, 2024 11:12

ЭНЭ НЭГ ХОЁР УЛС НАСААРАА ДАЙСАГНАЛЦАЖ ОРОС АМЕРИК ЦААШАА БОЛЛОО ШҮҮ ҮХСЭНДЭЭ БУУДАЛЦААД БАЙДЫН ЖИНХЭНЭ ЭРЧҮҮД ШИГ ХОЁР ТАЛААСАА УУЛЗАЛДААД ЯМАР Ч ЗЭВСЭГГҮЙ ТОКВЭНДОГООР ҮЗЧИХЭЭЧ АЛЬ ОЛОН ЦЭРГҮҮД НЬ ХАМРААС НЬ ЦУС ГАРСНЫГ ЯЛАГЧ ГЭЖ ТООЦЬЁ ЯДАРГААТАЙ ЮМ ЗҮГЭЭР ТАЙВАН Ч БАВАА ШАВАА ХИЙЛГЭХГҮЙ ЮМ ЯАХ ГЭЭД БАЙДЫН ТА НАР

Холбоотой мэдээ

Back to top button