Гадаад мэдээДЭЛХИЙ

ЕХ БНХАУ-ын цахилгаан машинд маш өндөр гаалийн татвар тавина

Европын холбоо БНХАУ-аас орж ирэх цахилгаан автомашинд 38 хүртэлх хувийн татвар ногдуулах төлөвлөгөөтэй байгаагаа Бээжинд мэдэгджээ. Энэхүү алхам нь жилд 2 тэрбум еврогоос давсан татвар ногдуулж, Хятадтай худалдааны дайн эхлүүлэх магадлалтай юм.

Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмын дагуу татварыг ирэх сараас эхлэн түр хугацаагаар хэрэгжүүлнэ.

Энэ хугацаанд БНХАУ импортын цахилгаан автомашинд татвар ногдуулах Европын холбооны үндэслэлийг эсэргүүцэх боломжтой. Долоодугаар сараас эхлэн БНХАУ-д эсэргүүцлийн баримт бичгээ мэдүүлэх дөрвөн долоо хоногийн хугацаа үүсэх юм.

Европын холбоо есөн сарын турш шалгалт явуулж, Хятад цахилгаан машины компаниуд засгийн газраасаа шударга бус дэмжлэг авдаг гэдгийг илрүүлсний дараа ийм шийдвэр гаргажээ.

БНХАУ-ын төрийн дэмжлэг нь Хятад машинуудын үнийг хиймлээр доошлуулдаг тул эдгээр машиныг импортлох нь Европын үйлдвэрлэгчдэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж ЕХ мэдэгдэж байсан юм.

Шинээр мэдэгдсэн татвар ЕХ руу импортолсон автомашинд ногдуулдаг 10 хувийн татвар дээр нэмэгдэх тул Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд нийт 48 хүртэлх хувийн татвар ногдуулах боломжтой.

Энэхүү татварын эсрэг БНХАУ шууд хариу мэдэгдэл гаргаж "Хятадын компаниудын хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" гэсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button