Танд хэрэгтэй
Халуун өдөр машиндаа батарей, харааны шил, хуванцар савтай ус үлдээх эрсдэлтэй

Авто тээврийн үндэсний төвөөс халууны улиралд машиндаа үлдээж болохгүй эрсдэлтэй эд зүйлсийг нэрлэж, сэрэмжлүүллээ. Онцолбол, халуу шатсан өдрүүдэд та машиндаа асаагуур, хуванцар савтай ус, харааны шил, мист, шүршдэг нарны тос, спрей, бүх төрлийн батарейг үлдээж болохгүй нь.

Таны тоохгүй орхисон зүйлс, хэн нэгний амьдралыг өөрчилж болно. Таны ч бусдын ч амь нэгхэн хувь байдаг гэдгийг битгий мартаарай. Болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалъя.
Эх сурвалж: Авто Тээврийн Үндэсний Төв
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.