Тэйлор Свифтийн фэнүүд газар хөдөлгөв

Дуучин Тэйлор Свифт өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба, ням гарагуудад Шотландын нийслэл Эдинбургт тоглолтоо хийжээ.
Түүний тоглолтыг үзсэн фэнүүд нь газар хөдөлгөсөн байна. Их Британийн геологийн алба мэдээлснээр тоглолт болсон Мюррейфилд цэнгэлдэх хүрээлэнгээс 6.5 километрийн зайд газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн аж.
Хотын эргэн тойронд байрлах хяналтын станцуудад гурван өдөр тоглолт болох бүр газар хөдлөлтийн чичиргээ бүртгэгджээ.
Британийн геологийн алба мэдэгдэл хийхдээ “Гурван тоглолт бүрд ижил төстэй газар хөдлөлтийн чичиргээ бүртгэгдсэн.“Ready For It?”, “Cruel Summer”, “Champagne Problems” дуунуудын үеэр хамгийн хүчтэй чичиргээ үүссэн” гэсэн байна.
Харин хамгийн хүчтэй чичиргээ баасан гарагт /2024.06.07/ бүртгэгджээ. Чичиргээ цэнгэлдэх хүрээлэнтэй маш ойрхон байсан хүмүүст л мэдрэгдэх хэмжээний эрчтэй байсан аж.
Тус цэнгэлдэх хүрээлэнг эзэмшдэг “Scottish Rugby” компани мэдэгдсэнээр баасан гарагт 73 мянган хүн Свифтийн тоглолтыг үзжээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.