Путин Хойд Солонгостой харилцаагаа бэхжүүлэхийн тулд айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх өдрүүдэд Хойд Солонгост айлчлах төлөвтэй байгаа.
Путин тус улсад айлчилна гэх мэдээллийг БНСУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын хүн гаргасан байна. Ийнхүү айлчлал хийснээр хоёр улсын ойрын харилцааг дэлхий нийтэд харуулах гэсэн үйлдэл гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Өнгөрсөн жил Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилсан. Тус айлчлалаар Москва Пёнянд орчин үеийн цэргийн технологи хөгжүүлэхэд тусалж, хариуд нь Украины дайнд ашиглах их бууны сум гэх мэт зэвсэг авсан гэгддэг.
БНСУ-ын засгийн газар болон шинжээчдийн таамаглаж буйгаар бол Ким Жон Ун, Путиний уулзалтаар гэнэтийн гэрээ болон бусад албан ёсны баримт бичиг батлагдахгүй аж.
Үүний оронд хоёр тал харилцаагаа өргөжүүлэхийг амлаж буйгаа хамтарсан хэвлэлийн бага хурлаар зарлаж айлчлал өндөрлөнө гэж таамаглаж байгаа юм.
Хойд Солонгос судлалын их сургуулийн Ян Му Жин “Миний бодлоор хамгийн том үр дүн нь Пёнян, Москвагийн хамтарсан хэвлэлийн бага хурлаар тунхаглал гаргах байх болно” хэмээжээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 mundag ulsuud shuu