Ц.Мөнх-Оргил элчингээр явахгүй, ҮХЦ-ийн гишүүн болох тохироо хийсэн үү

МАН-аас нэр дэвшээгүй, албан тушаалын тохироогоо хийсэн хүмүүсийн нэг бол Ц.Мөнх-Оргил. Түүний хувьд нэр дэвших хүсэлтээ өгөхгүйгээр гадагшаа элчин сайдаар явах тохироо хийсэн гэгдсэн. Тодруулбал, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Элчин сайдаар томилогдохоор болсон гэх мэдээлэл нийтлэгдэж байв.
Гэвч сүүлийн үед ҮХЦ-ийн гишүүн болохоор яригдаж буй тухай улстөрийн хөшигний ард хөврөх болоод байна. ҮХЦ-ийн одоогийн бүрэлдэхүүнээс Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил л үлдээд буй. Гэвч түүнийг саяхан ҮХЦ-ийн даргаар томилсон. Түүний хувьд, 2019 оны зургадугаар сард ҮХЦ-ийн гишүүнээр томилогдсон бөгөөд зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа ирэх жил дуусах юм.
Өөрөөр хэлбэл ҮХЦ жилийн дараа гэхэд л даргагүй болно. Иймд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Цэцийн гишүүн болохоор энэ удаагийн сонгуульд нэр дэвшээгүй гэгдэх болов.
Ц.Мөнх-Оргил гишүүний санаачилсан хууль саях хаврын чуулганаар парламентын босго давж чадаагүй байна. Тус хуульд ҮХЦ-ийн гишүүнээр 12 жил хүртэл ажиллах боломжтой гэж тусгасан.
Мөн Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа 24 хүн дотроосоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллах хүний нэрийг өгдөг байх өөрчлөлтийг тусгасан. Үүгээрээ өөрийн найз Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэрийг Үндсэн хуулийн Цэцэд суулгах гэсэн өнгөлөг далдлалт хэмээх хардлагад өртсөн билээ.
Ямартай ч тэр ҮХЦ-ийн хуульд олон өөрчлөлт оруулсан бөгөөд сонгуулийн уур амьсгалд олон нийт төдийлөн анзаарахгүй явсаар байгаа юм.
Тэр ямартай ч хоосон үлдэхгүй. Элчингээр явах уу, ҮХЦ рүү өөрөө орох уу гэдэг цаг хугацааны асуудал болчхоод байна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Албан туша�##�аар шагнуулагсад манаар дүүрэн бноо
Tetgevriin ovgon Toriin alband tomilogddog yum uu?
Чимээгүй царайлж байгаад хувийн эрх ашигтаа л хөдөлдөг бачка шүү