УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Талийгаач Б.Баянмөнх, ухуулагч П.Отгонбаатартай худ ургийн харилцаатай хүмүүс байжээ

УИХ-ын сонгуулийн I тойрог Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагчаар бүртгэлтэй П.Отгонбаатар Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насанд хүрсэн харамсалтай үйл явдал болоод буй.

Хэргийн тухай нэмэлт мэдээлэл хүргэе.


Талийгаач шөнө эмнэлэгт хүргэгдэн ирж, 00.10 цагт амьсгал хураажээ

Харамсалтай хэрэг энэ сарын 15-16-ныг шилжих шөнө гарсан. Шөнийн 22.00 цагт МАН-ын уулзалт болж, П.Отгонбаатар АН-ын байранд Б.Баянмөнхөд агсам тавьсан байдаг. Тэрбээр “МАН-ын уулзалт болж байхад яахаараа тоодоггүй юм” гэхчлэн агсамнасан гэдэг.

Тэднийг барилцаж авч, маргалдсан тухай харсан гэрчүүд нь мэдээлж буй. Энэхүү үйл явдал шөнийн 23.20 цагт болсон бөгөөд Б.Баянмөнх талийгаач хоолойн тус газраа өшиглүүлэн төвөнх чихэгдсэн байдалтай эмнэлэгт хүргэгдэн очжээ.

Улмаар хөхөрсөн хоолойтой, амьсгалж чадахгүй байдалтай байж амь тэмцсээр амьсгал хурааж, талийгаачийг нас барсан гэх дуудлага 00:10 минутад бүтгэгдсэн байна. Дуудлагаар цагдаагийн байгууллагыг очиход амьсгал хураасан байсан аж. Харин гэмт хэрэг үйлдсэн П.Отгонбаатарыг газар дээр нь саатуулах ажиллагаа явуулсан аж.

П.Отгонбаатарын хувьд 1984 оных буюу 40 настай, талийгаач Б.Баянмөнхийн хувьд 1970 оных буюу 54 настай хүн байжээ.


Схем: Гэмт этгээд, талийгаач хоёр худууд байжээ

Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ П.Отгонбаатар, талийгаач Б.Баянмөнх нарыг “Хувийн харилцаатай байсан” хэмээн тодотгосон. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч хамаатан садны холбоогүй хүмүүс байсан хэмээн мэдээллээд буй.

Харин бидэнд олдсон мэдээллээр тэд худ ургийн харилцаатай хүмүүс байсан ажээ.

Дээрх схемээр тодорхой харуулбал, төрсөн эгч дүү хоёрын охин хүү хоёр буюу үеэлүүдтэй хамааралтай хүмүүс байна. Гэмт хэрэгтэн нэг үеэлийнх нь нөхөр. Амь хохирогч нь нөгөө үеэлийн эхнэрийнх нь төрсөн ах нь байсан аж.


Гэмт хэрэгт холбогдогч П.Отгонбаатарын эхнэр Х “Манай нөхөр нам бус байсан. Намын ухуулагчаар ажиллаагүй” хэмээн хэвлэлд ам нээсэн байдаг.

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооны лавлагаагаар П.Отгонбаатар нь УИХ-ын сонгуулийн I тойрог Архангай, Өвөрхангай, Баянхонгорт нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагчаар хуваарилагдан ажиллаж байсан 11 хүний нэг болох баримт бий. Ухуулагчаар бүртгүүлэхдээ дугаар авч, утасны дугаар, регистрээ хүртэл бүртгүүлжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 17, 2024 11:54

эмнэлэг муу байна чихээсийг гаргах боломж басйан Юм биш үү

Зочин
Зочин
6 сар 17, 2024 14:10
Reply to  Зочин

Худ хүмүүс гэдэг чинь ах дүү төрөл сад мах цусны холбоогүй зөвхөн бусад хүмүүсээр холбогдохыг худ гэдэг.

Зочин
Зочин
6 сар 17, 2024 13:11

Baychuudiin songuulid jiriin irgedl hohiroh yum daa baychuudiig dolooj guigeed uls oron oodolj baigaa yum alga

Зочин
Зочин
6 сар 17, 2024 13:32

Ах дүүгийн хоорондох өш хонзонгоо согтуу үедээ гаргажээ..Намуудын хооронд ямарч хамаагүй юм бн.

Зочин
Зочин
6 сар 17, 2024 14:17

Хаа холын л юм байна шд, худсаад байх юмгүй л харагдаж байна. МАН ж намаас болоогүй гэх гээд л элдэв арга саам хайж байх шиг. МАНж нам хамгийн их буруутай.

Зочин
Зочин
6 сар 17, 2024 19:29

МАН нам бол хар мөртэй Бууны ноход цуглуулсан хүн мөс муутай пяддагаууд

Уншигч
Уншигч
6 сар 18, 2024 15:51

<>

Уншигч
Уншигч
6 сар 18, 2024 15:53

<>

Уншигч
Уншигч
6 сар 18, 2024 15:56

Отгонбаатар монгол хүн мөн үү ?!

Холбоотой мэдээ

Back to top button