УЛС ТӨР

Ж.Сүхбаатар: Гадаад өр Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байх үед нэлээн нэмэгдэж

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөлөл, өрийн удирдлага гээд явж байна. Бид хөрөнгө оруулалтад их ач холбогдол өгдөг. Дандаа хасна, багасгана гэж байгаа. Хөрөнгө оруулалтын орон зай ямар байгаа билээ яг тодорхой хэлчихмээр байгаа юм. Хоёрдугаарт өр үйлдвэрлээд байна гээд байгаа. Өрийн бодлого зохицуулалтыг Сангийн яам хариуцдаг.

Аудитын дүгнэлтэд "2021 оны нийт гадаад өрийн үлдэгдэл 2018 оноос 4.5 тэрбум ам.доллароор нэмэгдэж 33.2 тэрбум ам.доллар болсон нь манай улсын гадаад валютын нөөцөөс 7,5 дахин их байна" гэж байгаа юм. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар сууж байна. Өөрт нь хамаарах асуудал. Сангийн сайдаар ажиллаж байх үед тэлсэн. Төсвийн байнгын хороо үүн дээр хэрхэн дүгнэлт хийж байгаа юм бэ.

Харахад Б.Жавхлан сайдын үед гайгүй ч юм шиг. Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллаж байхдаа өр нэлээн нэмсэн харагдаж байна. Одоо Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Тэгэхээр одоо өрийн удирдлагын тогтолцоог яаж харж байгаа юм бэ. Юм л бол зарлага нэмэгдсэн, алдагдал гарсан, ковид-19 нөлөөлсөн гээд суугаад байдаг. 2024 онд 40 тэрбум ам.долларт хүрчихлээ гээд сууж байх юм уу" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-05-19 13:58

Хоорондоо ########цаад л, ард түмэн ядуураад л

Зочин
Зочин
2022-05-19 14:28

СҮХБААТАР гишүүн үнэнийг ярьжээ.Хүрэлбаатар өрийг өрөөр дөрж дээрээё нь ихээхэн өр тавьсан хүн мөнөөс мөн .Өрийг тухайн үед ашиглачихаад төлдөг болохоос өрийг өрөөр дарна гэдэг байж болшгүй үзэгдэл . Ялангуяа түүхий эд уул уурхайн үнэ түүхэн өндөр байгаа үеийг ашиглаж чадаагүй гэсэн үг. Тэгээд түүндээ гоч нэр өгөөд( өрийг боловсронгуй болгох,бага хүүтэй өрөөр эргүүлж дарах гээд) хэнэгч үгүй тууж байх юм. Э/З ийн мэдлэг тааруу ПОПУЛИЗМ хийхээс ондоо ажилдаа ахиц гаргасан юм энэ хүнд огт ####га. Болоогүй хотгор шанага , хаан банкны япондохь эзэмшилд өөрийн эрх мэдлээ шиглаж АШИГ СОНИРХОЛын зөрчил үүсгэсэн байх юм. Бүтэхгүй хүн бололтой. Төсвийн зарцуул####т тавиад туучихсан.Хэнтий Увс хоер л улс доторхи улё болчихсон 2 аймаг байх юм.Бусад нь аймаг биш мэтээр төсвийн хувиарл####т хийжээ.

Зочин
Зочин
2022-05-19 19:33

хүрэлбаатар зориудаар өр тавьж санхүүгийн хямр#### үүмгэсэн юм биш биз барууны эдийн засгийн ####уур гэдэг байхаа бага буурай орны эдийн засгийг хямраадаг

Зочин
Зочин
2022-05-20 08:35

Хотгор шанагийн хүрэлбаатар уу энэ хүн монголыг өрөнд оруулж газар нутгийг нь ####дах нь солонгосд баячуудын хороололд байр авсан нь үнэн үү

Зочин
Зочин
2022-05-20 08:36

Сүхбаатар энхбаяр гишүүнийг дэмжиж бна

Зочин
Зочин
2022-05-20 08:57

Энэ бүлэг улс төрч нэртнүүдийг яах вэ Зайлуулж шинэ хүмүүсийг оруулж ирмээр байна.

Холбоотой мэдээ

Back to top button
6
0
Would love your thoughts, please comment.x
()
x