Нийгмийн

"Парис 2024" зуны олимпод К.Мбаппе оролцохгүй

Францын "ПСЖ" клубээс Испанийн "Реал Мадрид" руу очсон довтлогч Кильен Мбаппе олимпод оролцох хүсэлтэй байсан ч шинэ баг нь түүнийг тоглуулахгүй байх шийдвэр гаргасан байна.

"Реал Мадрид" тоглогчоо "Евро 2024"-т оролцуулахаас татгалзахгүй ч шинэ улирал эхлэх дөхсөнтэй холбоотойгоор Парист болох зуны олимпод оролцуулахгүй гэж шийдсэн байна.

Энэ талаар К.Мбаппе "Шинэ баг маань намайг олимпод оролцуулахгүй гэсэн. Яагаад ийм шийдвэр гаргаж байгааг нь ойлгож байна. Эхний улиралдаа бэлэн болохын тулд хугацаа хэрэгтэй" гэв.

Олимпын хөлбөмбөгийн тэмцээн "Евро 2024" өндөрлөснөөс 10 хоногийн дараа буюу долдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ. Улмаар наймдугаар сарын 9-нд өндөрлөх аж. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button