Гадаад мэдээДЭЛХИЙ

Кристиано Роналдо түүхэн амжилт тогтоолоо

“Euro 2024” Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Германд явагдаж байгаа. Монголын цагаар мягмар гарагаас /2024.06.18/ лхагва гарагт /2024.06.19/ шилжих шөнө Португал Чехтэй тоглосон.

Лайпциг хотноо болсон тус тоглолтын үеэр Кристиано Роналдо түүхэн амжилт тогтоосон байна. Тэрбээр Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан удаа оролцсон цор ганц тамирчин болсон юм.

39 настай тэрбээр анх 2004 онд анх тус тэмцээд оролцсон. Тухайн үед Португалын шигшээ баг финалын тоглолтод Грекийн шигшээд өвдөг шороодож байсан юм.

Харин 2016 оны аварга шалгаруулах тэмцээнээр тэр шигшээ багаа ялалтын цомд дагуулсан байдаг.  

Лайпцигт болсон тоглолтод Чехийн тамирчин Лукас Провод 62 дахь минутад анхны гоолыг оруулж онооны илүүрхлийг багтаа авчирсан.

Үүнээс хэсэг хугацааны дараа Чехийн шигшээ баг авто гоол оруулсны улмаас онооны харьцаа тэнцжээ.

Роналдо тоглолтын 87 дахь минутад оновчтой дамжуулалт өгснийг Диого Жота хүлээн авч гоол оруулсан юм. Гэвч шүүгчид үүнийг отон тоглолт байсан гэж үзсэн тул оноог тооцоогүй байна.

Сэлгээгээр орж ирсэн Франчиско Кончейчао 92 дахь минутад багтаа ялалтыг авчрах гоолыг оруулсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-20 17:02

Odoo ene amjiltiig lamina Yam#l evdleh bho

Холбоотой мэдээ

Back to top button