Нийгэм мэдээ
Нийслэл орчим цас орж байна

Өчигдөр /2024.06.20/-ийн 20 цаг орчмоос эхэлсэн бороо үргэлжлэн орсоор байна. Цаг агаар орчны шинжилгээний газраас өнөөдөр Улаанбаатарт үүлэрхэг, бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +9...+11 градус дулаан байна хэмээн мэдээлсэн.
Харин цаг уур сонирхон судалж мэдээлэл түгээдэг Н.Энхбаяр "Улаанбаатар хот орчимд өнөөдөр бороо үргэлжлэн орж, үдээс хойш улам хүйтэрч болзошгүй байна.Орой үдэш уулархаг газар, хойд зуслангуудын чиглэлээр цас орж хүйтэрч болзошгүй" гэж нийтэлсэн байна.
Одоогийн байдлаар зуслангийн бүсээр цас орж эхэллээ хэмээн иргэд нүүр номондоо зураг, бичлэг нийтэлж байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.