Нийгэм мэдээ

Дөрвөн байршлаас 2734 тонн ус соруулаад байна

Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд орсон бороо өнөөдөр үргэлжилнэ. "Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газар" ОНӨААТҮГ-аас нийт дөрвөн байршилд 37 албан хаагч 12 машин техник, гурван насостойгоор замд тогтсон усыг соруулан тасралтгүй ажиллаж байгааг мэдээллээ.

Одоогийн байдлаар дөрвөн байршлаас 31 рэйсээр 2,734 тонн ус соруулжээ.

  • Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, мянгатын уулзвараас “Гэгээнтэн” хотхоны төв зам дагуу 19 рэйсээр 114 тонн ус
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нисэхийн тойргоос Сонсголон руу эргэх уулзварт 12 рэйсээр 120 тонн ус
  • Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэгт нэг моторт помпоор 2,500 тонн ус тус тус соруулсан байна.

Мөн Дунд, Сэлбэ гол дагуух үзлэг шалгалтыг тогтмол хийж байгаа гэв.

зураг
зураг

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-21 11:13

усны хаялга хийхгүйгээр соруулах нь ашигтай байдаг байлгүй

зочин
зочин
2024-06-21 13:26

Хот дотор нь бараг бүх байршилд гол урсаж байхад түүнлүүгээ татсан суваг хийчихэж чадахгүй байж

Холбоотой мэдээ

Back to top button