Гадаад мэдээДЭЛХИЙ

Далай лам өвдөгний эмчилгээ хийлгэхээр АНУ-д иржээ

Төвөд буддын шашны удирдагч Далай лам ням гарагт /2024.06.23/ өвдөгний эмчилгээ хийлгэхээр Нью-Йорк хотод иржээ. Түүнийг мянга мянган сүсэгтнүүд халуун дулаанаар угтан авлаа.

Энэ сарын эхээр Далай ламын ажлын албанаас 88 настай түүнийг өвдөгний "эмчилгээ" хийлгэхээр АНУ руу явах тухай мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байсан юм.

Төвөд буддын шашны удирдагч түүнийг Манхэттэн дэх зочид буудлынх нь гадна харах гэж олон дагагчид, ихэнх нь уламжлалт Түвдийн хувцас өмсөж хүлээжээ.

"Бид түүнийг харахад үнэхээр хүчтэй мэдрэмж төрсөн. Тэнд байсан хүн бүрийн л сэтгэл их хөдөлсөн, учир нь тэр бидний удирдагч шүү дээ" гэж АНУ-д төрсөн 18 настай Тензин Пасанг хэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер асан Нэнси Пелоси тэргүүтэй бусад хууль тогтоогчид Энэтхэгийн Дарамсала хотод Далай лам болон Төвөдийн засгийн газрын албан тушаалтнуудтай уулзсан юм.

АНУ-ын Конгрессын гишүүн Майкл МакКаул Төвөд улсын хувийн шийдвэр гаргах эрхийг нь АНУ дэмжиж байгаа гэж хэлжээ.

Үүний дараа БНХАУ-ын удирдлага АНУ-ын хууль тогтоогчид Далай ламтай уулзсанд дургүйцэж буйгаа илэрхийлж, Төвөдийн тусгаар тогтнолыг дэмжихгүй байхыг уриалсан байна.

Эх сурвалж: VOA, Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 25, 2024 10:05

Энэ америк улс энэ ертөнцийн улин хутгуур болсон улс байх юмаа. Америк өөрөө 50 гаруй улсаас бүрдсэн нэгдсэн улс хирнээ. Орос Хятад гэх мэт том гүрнүүдийг хаглан бутаргах хара�##�ын үйлдлийг дандаа хийж баых юм. Америк өөрөө удахгүй бутарч мэдэх л юм даа.

Зочин
Зочин
6 сар 26, 2024 15:56
Reply to  Зочин

Тийм шүдд....Бодвол энэ удаа НЬЮ-ЙОРКИЙГ зорьсн бас х богд АНУ-д оршин сууж байгаа ш�##�тгаан нь нэг,АНУ-ийн нөлөөлөл дор хоёулаа уулзаж шашныг ашиглаж Монгол улсад өнгөт хувьсг�##� хийх байх.

Зочин
Зочин
6 сар 25, 2024 12:19

өдөржин хөдөлгөөнгүй сууж ном уншиж нямба хийдэг хүн өвдөггүй болсон байхоо

Холбоотой мэдээ

Back to top button