"Энэ жил 12 ус зайлуулах шугам сүлжээ барихаас зургааг нь барьж дуусгасан"

Нийслэлийн Онцгой комиссоос өнөөдөр /2024.06.25/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хотын менежер Ц.Төрхүү дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Сэлбэ голын инженерийн байгууламж дотор байгаа бургас, лагийг зөөж байна. Энэ ажлыг нэгдүгээр сарын 5-наас эхлэн хийж байгаа. Нийслэлд 1966 оноос хойш Сэлбэ гол дагуух даланг байгуулсан. Нийт 24 км даланг байгуулж, гар хийцлэлээр хийсэн. Бид энэ жил 1.5 км төмөр бетонон хийцтэй болгохоор ажиллаж байна.
Иргэдийн зүгээс гол дагуух бургасыг тайрч сүйтгэж байна гэж шүүмжилдэг. Ер нь инженерийн байгууламж буюу далан дотор мод бут сөөг байх ёсгүй. Хууль журамдаа ч тэгж заасан байдаг.
Геодези, усны барилга байгууламжийн газраас өнгөрсөн дөрвөн жилд 33 томоохон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээг хийсэн. Үерийн барилга байгууламж гэвэл 1.2 километрийг шинээр барьсан.
Өнгөрсөн жил 4.3 км үерийн даланг сэргээн засварласан. Мөн нийт 68 мянган тонн лаг шаврыг зөөж цэвэрлэхээр төлөвлөснөөс 30 орчим мянган тонн лаг шаврыг зөөвөрлөөд байна. Бид энэ жил 12 ус зайлуулах шугам сүлжээ барихаас төлөвлөснөөс одоо зургааг нь барьж дуусгасан. Үлдсэнийг нь улсын баярын өмнө ашиглалтад оруулна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.