Нийгэм мэдээ

"Цахим залилангаас сэргийлэхэд жаахан хэрсүү байхад л болно"

Нийт залилах гэмт хэргийн 88.2 хувийг цахим залилан эзэлж байгааг жил гаруйн өмнө ЦЕГ-аас мэдээлж байсан.

Хамгийн сүүлд л гэхэд бусдын Фэйсбүүкээр 138 удаа нэвтэрч, 51 сая төгрөгөөр хохироосон гэмт хэргийг шалган, прокурорт шилжүүлээд байна. Өөрөөр хэлбэл, хуулийн зохицуулалтын хувьд ч иргэн өөрөө залиланд өртөхгүй байх тал дээр анхаарах шаардлагатай энэ төрлийн гэмт хэрэгт, хохирлоо нөхөн төлүүлэх нь ч амаргүй байдаг.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 18-р зүйлд зааснаар, иргэн өөрийн болон асрамжид байгаа иргэний аюулгүй байдлыг өөрөө бүрэн хангах үүрэгтэй.

Харин аюулгүй байдлаа хамгаалахад жаахан л хэрсүү байхад болно.

Өөрийн интернэт банк, сошиал хаягийн нэвтрэх мэдээллийг хэнд ч дамжуулахгүй байх, ойрхон хугацаанд шинэчлэх, тааж олоход төвөгтэй, олон талт нууц үг ашиглах бол наад захын дүрэм.

Сошиал хаягаа алдчихвал, бусад руу анхаарал татах хуурамч мэдээлэл явуулах, эсвэл “Сайн уу, яаралтай мөнгө шилжүүлээд өгөөч” хэмээн хууах зэргээр энэ залиланг олонтой үйлддэг.

Сүүлийн үед энэ төрлийн залилан хөдөө орон нутагт ихээр үйлдэгдэж буй бөгөөд, 30-45 насныхан илүү их өртөж байгааг анхаарууштай. Иймд ерөөс сэжигтэй санагдсан тусламж, хүсэлтүүдэд “Үгүй” гэж эрсхэн хэлэх нь хамгийн чухал юм.

АТМ-ээс өөрийн дансаар дамжуулан бэлэн мөнгө авч өгөхөөс ч үргэлж татгалзах нь зүйтэй. Иргэн өөрөө хянуур байж чадвал л цахим залилангаас сэргийлэх бүрэн боломжтой юм.

Дэмжигч байгууллагаар ХААН банк ажиллав.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button