Бутаны Хаант улсын Цог Жавхлант Хаан манай улсад айлчилна

Улсын баяр наадмын өдрүүдээр Бутаны Хаант улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук манай улсад айлчилна.
Манай улс Бутаны Хаант улстай 2012 оны нэгдүгээр сарын 18-нд найрамдалт хамтын ажиллагааны гэрээ байгуулж байжээ. Түүнээс хойш 2023 онд Монгол Улсаас Бутаны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганболд томилогдож байв.
Харин Бутаны Хаант улсаас манай улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил энэ оны зургаадугаар сарын 17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ барьсан.
Элчин сайд Вецоп Намжил Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ барих үеэрээ хоёр орны улс төр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
шашин туйлдаа хүрсэн төвд бутан ертөнцийн адаг
Ард түмэн нь хамгийн аз жарг�##�тай байдаг жагса�##�таар байнга тэргүүлдэг улс шүү дээ хө.
Байгаадаа сэтгэл ханг�##�уун аз жарг�##�тай байдаг ард түмэн шүүдээ, бидэнд сур�##�цах зүйл их байгаа
Энэ эзэн хаан гэх нөхрийг харж байхад шашинд гүнзгий хордсон л улс байна даа. Аливаа шашин ч сайн зүйл бишээ. Шашингүй үзэл л хамгийн чух�##� шүүдээ.
Манайхыг бодвол бас хаантай, хааны удам нь тасраагүй
Энэ хорвоогийн хамгийн бүдүүлэг зүйл бол хаант засаг шүү дээ. Хаант засгийг хүсэх зүйл биш. Нэг гэр бүлийн эргүү тэнэгүүд биенийгээ з�##�гамжлаад байдаг төр барих маш тэнэг хэлбэр. 4 жилээр иргэд сонгон байгуулдаг төр бол хамгийн сайн засагл�##� юмаа.
Энэ бутаны хаан чинь Жигмэд гэсэр гамжил ванчиг гэсэн нэртэй юм байна. Монгол бололтой.