ДЭЛХИЙ

АНУ-Мексикийн хилийн хашаа давуулж хоёр хүүхэд шидсэн бичлэг үлджээ

Хууль бусаар хил нэвтрүүлэгчид АНУ-Мексикийн хил дээрх 4.2 метр өндөр хашаа давуулж хоёр бага насны охиныг шидэж буй нь хяналтын камерт бичигджээ. Хоёр болон таван настай Эквадор охидыг АНУ-ын хил гаалийн хяналтын газрын албан хаагчид Техас мужийн Кристо Рей уулын ойролцоо аварч Санта Тересагийн хилийн хамгаалалтын газарт хүргэсэн аж.

Өнгөрсөн гуравдугаар сард АНУ-Мексикийн хил дээр 16 мянга гаруй хүүхдэд ирснийг Санта Тересагийн хил хамгаалах газарт орогнуулж байгаа юм.

АНУ-ын хил рүү Жо Байденыг Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнө цагаачид олноороо зүглэж эхэлсэн. Гэтэл Байден хил дээрх цагаачдын асуудлыг Трампын захиргааны дор үүссэн асуудал хэмээн “гүрийсэн” билээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button