СПОРТ

Х.Номуун “Парис-2024” паралимпын наадамд цагаан хуудсаар оролцоно

Монголын Паралимпын усанд сэлэлтийн тамирчин Х.Номуун "Парис-2024" Олимпын наадамд оролцох цагаан хуудасны эрхийн болзлыг хангалаа.

Түүний хувьд Хятадын Ханжоу хотноо болсон Азийн спортын 4-р пара наадамд оролцсон бөгөөд чөлөөт сэлэлтийн 400 метрийн зайг 7:13 минутад туулснаар 6-р байрт орсон билээ. Ингэснээр тэр Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, Азийн пара наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн анхны монгол тамирчин болж, түүхэн амжилтыг бүтээсэн байдаг.

Сонирхуулахад, Х.Номуун Азийн пара наадамд оролцож буй Монголын багийн хамгийн залуу (16 настай) тамирчин байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинvv
Зочинvv

AMLILTAAA

Холбоотой мэдээ

Back to top button