Энтертайнмент
BTS-ийн V "TYPE 1" хэмээх нууцлаг постер дэлгэлээ

Өчигдөр буюу зургаадугаар сарын 26-ны шөнө, алдарт BTS-ийн гишүүн Kim Taehyung буюу V "TYPE 1" нэртэй постероо олон нийтэд дэлгэлээ.
“TYPE 1” нь юу байж болох талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй уг постерт V-гийн “Scenery” нэртэй соло дууны үг орсон байна.Зарим шүтэн бишрэгчид "TYPE 1" нь фото ном байж магадгүй гэж бодож байхад нөгөө хэсэг нь V-гийн шинэ дуу ч юм болов уу гэж таамаглаж байна.
Тус үл мэдэгдэх бүтээлийн урьдчилсан захиалга зургаадугаар сарын 27-нд 11.00 цагт нээгдэх бөгөөд долоодугаар сарын 09-ны өдөр нээлтээ хийх гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.