“BTS” хамтлагийн V соло цомгоороо рекорд тогтоов
Алдарт “BTS” хамтлагийн V өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2023.09.08/ ганцаарчилсан цомгоо гаргасан. Тэгвэл нэг долоо хоногийн дараа буюу өнөөдрийн байдлаар түүний цомог 2.1 сая хувь борлуулагджээ.
Ингэснээр V ганцаарчилсан цомог нь долоо хоногийн хугацаанд хамгийн их зарагдсан К-поп од болж байгаа юм. Цомог борлуулалтын мэдээлэл цуглуулдаг “Hanteo Chart” сайтаас харвал түүний “Layover” цомог 2,101,974 хувь зарагдсан байна. Ийм учир V ганцаарчилсан цомог нь эхний долоо хоногт 2 сая хувь борлуулагдсан анхны К-поп уран бүтээлч болсон аж.
Эхний долоо хоногт цомог нь нэг саяаас их хувь зарагдсан 5 уран бүтээлч байдаг. V-ээс гадна “BTS”-ийн Жимин, Шюга хоёр энэ жагсаалтад багтдаг аж. “Layover” цомогт “Slow Dancing”, “Rainy Days”, “Love Me Again”, “Blue”, “For Us” нэртэй дуунууд багтжээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Duulj chaddag l yum bhdaa