Нийгэм мэдээ

"Хүй долоо худгийн зам засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна"

“Хүй долоон худаг” орчмын авто замын эвдрэл гэмтлийг энэ долоо хоногт засаж дуусгана. Засварын ажил одоогоор 65 хувьтай үргэлжилж байна.

“Хүй долоо худаг” дахь нийтийн бие засах 46 байгууламжийн сан техникийн холболт, сэлбэг засвар үйлчилгээг хийж дуусган, үзэгчдийн 5000 сандлыг угсарч бэлэн болгожээ.

Түүнчлэн, наадамчдад үйлчлэх цахилгаан экобусны ажиллагааг шалгах, эвдрэл гэмтлийг засах, хаяг лого байршуулах ажил ч 40 гаруй хувьтай байна. Мөн Үндэсний их баяр наадмаар нэмэлтээр авто зогсоолуудыг төлөвлөх шаардлагатай тул найман байршилд 45.780 авто зогсоолыг төлөвлөснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button