Улс төрийн мэдээ
Ш.Бямбасүрэн: Авлигаас 100 хувь ангид ажиллана. Үүнийгээ ч иргэд, сонгогчдодоо хэлсэн

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан 126 хүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх гардууллаа. Энэ үеэр АН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ш.Бямбасүрэн дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, "Өрсөлдөөн их ширүүн байлаа. Ирэх дөрвөн жилд бизнесийн орчинг маш сайн сайжруулах хэрэгтэй гэж бодож байна.
Манай мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Татварын орчинг сулруулах шаардлагатай” агуулгаар ирэх дөрвөн жилд шамдана. Авлигаас 100 хувь ангид ажиллаж чадна. Үүнийгээ ч иргэд, сонгогчдодоо хэлсэн байгаа. Тэгэхээр итгэлийг нь алдахгүй ажиллахын төлөө хичээнэ ээ. Аавынхаа үйл хэргийг цааш нь маш хариуцлагатай авч явах болно" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эцэг нь уул уурхай хусчихсан их л хурц зантай нөхөр харагддаг байсан. Энийг харж л байя
Худлаа ярихаа л больчих. Эцгийг чинь бодож өрөвдөж чамд олон хүн сан�##� өгсөн. Дээрээс нь чи 2 тэрбумыг цацаж, мөнгө тарааж гарч ирсэн. Эхлээд наад аймгийн төвд ажиллуулдаг "Шүр" захаа өөд нь татаарай даа. Аль 90-ээд онд хувьчилж авсан зах бахь байдгаараа л байгаа шүү.
Эцэг нь авгай хүүхдийнхээ төлөө л амиа зориулсан хүн. Ард иргэд улс орноо 2-рт тавьдаг амин хувиа 1-рт тавьдаг хүмүүс улс төрөөс хол байх хэрэгтэй.