Гадаад мэдээДЭЛХИЙ

Эрдэмтэд Ангараг дээр ургаж “чадах” хөвд илрүүлжээ

Хятад эрдэмтэд Ангараг гараг дээр ургаж чадаж магадгүй хөвдийн төрөл зүйлийг илрүүлсэн байна.

Өмнөд туйл болон Мохаве цөлд ургадаг синтрикиа канинервис хөвд нь хуурай, хэт хүйтэн болон цацраг идэвх өндөртэй Ангараг гараг дээрх шиг хүрээлэн буй орчны нөхцөл байдлыг тэсвэрлэж чаддаг юм.

Тус хөвдийг судалсан эрдэмтэд “Бид судалгаагаараа олж авсан өвөрмөц ойлголтууд нь хэт хахир хатуу нөхцөлд дасан зохицсон ургамлуудыг ашиглан сансар огторгуйг колоничлох үндэс суурийг тавина” гэжээ.

Тэдний судалсан хөвд усгүйжсэн байдлаасаа хурдан сэргэж, -80 хэмд таван жил, -196 хэмд 30 өдөр хүртэл амьдарч, гамма туяагаар шарсны дараа ч гэсэн ургах чадвараа хадгалж үлдсэн юм.

Судалгаанд оролцоогүй Флоридагийн их сургуулийн хөвд судлаач, профессор Стюарт МакДаниел тэрхүү судалгааг үндэстэй хэмээсэн байна.

Тэрбээр “Газрын ургамлыг тарих нь урт хугацаандаа сансрын аяллын чухал хэсэг болно. Учир нь ургамал нүүрс хүчлийн хий болон усыг хүчилтөрөгч, нүүрс ус болгон хувиргадаг. Энэ нь хүн амьдрахад шаардлагатай агаар болон хоол хүнс. Цөлийн хөвдийг идэж болохгүй ч сансарт хөвд өөр чухал үүрэг гүйцэтгэж чадна” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button